Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цэцийн гишүүний суудлыг хэнд хадгалаад байна вэ?

2018 оны 5 сарын 11

Түүний бүрэн эрхийн хугацаа дуусаж, халдашгүй дархан байдал нь буурсны дараа хууль, хяналтын байгууллагаар шалгах хэрэг ганц "Эрдэнэт үйлдвэр"-ээр зогсохгүй.

Үндсэн хуулийн “манаач” болох Цэцийн гишүүдийн бараг талынх нь бүрэн эрхийн хугацаа дууслаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг, Н.Жанцан нарын бүрэн эрх өнгөрсөн жил дуусгавар болсон бол Д.Сугар, Т.Лхагва нарынх өчигдрөөр дуусав. Цэц есөн гишүүнтэй. Тэдний Ерөнхийлөгч, УИХ , Улсын дээд шүүхээс тус бүр гурван хүн санал болгон дэвшүүлдэг. Хэдийгээр нэр дэвшүүлэх эрх гурван субьектэд бий ч томилох эрх гагцхүү парламентад байдаг. Тиймдээ ч тухайн үеийн эрх баригчид нөхцөл байдал, эрх ашигтаа нийцүүлэн томилгоо хийдэг нь нууц биш. Үүний нэг тод жишээг одоо ч харж байна.

Ц.Даваасүрэн: УИХ дахин ийм ичгэвтэр шийдвэр гаргана гэж бодохгүй байна

Тухайлбал, Д.Наранчимэгийн оронд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилох саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгосон. Гэвч Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд дэмжээгүй юм. Ингээд Ерөнхийлөгч хүсэлтээ эргүүлэн татаж, Д.Наранчимэг одоо хүртэл Цэцийн гишүүнээр ажиллаж буй. Н.Жанцан, Т.Лхагва нарын хувьд мөн л Ерөнхийлөгчийн квотоор Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон ч, оронд нь томилох хүнээ Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгоогүй байна. Магадгүй үнэмлэхүй олонхийн үзэмжид нийцүүлж нэр дэвшүүлнэ гэдэг амаргүй байх.

Харин Д.Сугарын хувьд УИХ-ын квотоор томилогдсон хүн. Тэгэхдээ парламент санаачилгатай ажиллаж, Д.Сугарыг “сугална” гэдэг юу л бол.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Өмнөд Африкийн банкинд барьцаалсан асуудлаас үүдэлтэйгээр хууль хяналтын байгууллагаас тухайн үед энэ асуудалтай холбоотой ажил хариуцаж байсан хүмүүсээс байцаалт, мэдүүлэг авсан . Гэвч тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын өдгөө хашиж буй Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаал нь хуулийн байгууллагын ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлэхгүй байгаа юм. Учир нь тэрбээр халдашгүй дархан эрхтэй. Хуулийн хамгаалалт, халхавчгүйгээр шалгаж, үнэн мөнийг тогтоох боломж бүрдүүлэхийн тулд түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсвэл Цэцийн гишүүнээс чөлөөлөх ёстой. Хэдийгээр томилгоот хугацаа нь зургаан жил ч бүрэн эрх нь үүгээр дуусна гэж ойлгож болохгүй.

Д.Сугарын хувьд УИХ- ын квотоор томилогдсон хүн

Цэцийн гишүүнээр ажиллах хугацаа нь дууссан ч бүрэн эрхтэйгээ үлдээд байгаа шалтгаан нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.3-т “Цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж дараагийн гишүүн томилогдох хүртэл үргэлжилнэ” гэж заасан байдагтай холбоотой. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д. Сугарыг шалгах боломж одоо ч нээгдээгүй байна гэсэн үг. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусаж, халдашгүй дархан байдал нь буурсны дараа хууль, хяналтын байгууллагаар шалгах хэрэг ганц “Эрдэнэт үйлдвэр”- ийнхээр зогсохгүй. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг өөрийнх нь нэр хүндэд халдсан гэж Д.Сугар шүүхэд өгсөнтэй холбоотой зөрчил тэдний дунд бий.

Хэдийгээр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Д.Сугарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон ч, сайд Ц.Даваасүрэн түүнийг МИАТ компанийн хэрэгтэй холбоотойгоор АТГ - аар шалгуулахаа мэдэгдсэн юм. Ц.Даваасүрэн тухайн үед “Д.Сугарыг УИХ -аас санал болгон анх Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилж байсан. УИХ дахин ийм ичгэвтэр шийдвэр гаргана гэж бодохгүй байна” хэмээн хэлж байв.

Үнэхээр ийм олон хэрэгт нэр холбогдсон хүнийг чөлөөлөхгүй байх, эсвэл буцааж томилвол сайд Ц.Даваасүрэнгийн хэлснээр энэ УИХ тарах хэрэгтэй юм.  

Б.Энхжаргал

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
57137
1 эможи

Irgen
2018-05-12 17:29
Sugariig choloolj shalguulahgui MAN-iin malgaig ni hiistel temtcene dee.
МАН д
2018-05-12 07:01
Монгол АВЛИГАЧТАЙ тэмцэх ёстой. МАН ынхан сэжигтэн СУГАРыг ЦЭЦэд олруулж хуулийнханаас хамгаалж чадсан:. 60 тэрбумын хэрэгт холбогдсон МАН ын цэвэрших болоогүй л байна.
1122
2018-05-11 17:29
МОНГОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАГ МАШ ТААРУУ АЖИЛЛАЖ БАЙНА
keyboard_arrow_up