Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Баяр, Ч.Сайханбилэг нар шүүхэд хандахгүй

2018 оны 5 сарын 11

Arslan.mn

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд өчигдөр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Үндэсний татварын ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Бадрал нарыг үргэлжлүүлэн нэг сар хорих талаар прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал болсон. Ингээд анхан шатны шүүхээс тэднийг суллаж, хилийн хориг тавих шийдвэрийг гаргасан. Гэтэл Нийслэлийн прокурорын газраас уг шийдвэрийг эсэргүүцэж тус шүүхийн ерөнхий шүүгчид гомдол хүргүүлсэн юм.

Тус шүүхийн Тамгын газраас мэдээлснээр “Прокурорын зүгээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч хянан хэлэлцээд С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх шүүгчийн захирамжийг “үндэслэл тодорхой бус байна” гэсэн үндэслэлээр уг шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож прокурорын гомдлыг ханган шийдвэрлэсэн юм. Иймд  тус бүр цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан. Шүүх хуралдаанд дээрх хүмүүсийн өмгөөлөгчид ирж оролцоогүй” гэж мэдээлсэн. Гэхдээ өмгөөлөгч нар үүнийг эсэргүүцээгүй, шүүхийн захирамжийг авсан гэдгээ мэдэгджээ

 

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
57153
1 эможи

ard
2018-05-12 17:37
Tcaddaggui hulgaich nar yundaa gomdol gargadag yum.Ulsaa hudaldsan adgiin har mangasuudiig horij baigaad hergiig ni shiidvel taarna.
keyboard_arrow_up