Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Удаа дараа ЗҮТГҮҮЛЖ буй Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нар дахин “УНАЛАА”

2018 оны 5 сарын 14

Ерөнхийлөгчөөс УИХ-д хүргүүлсэн Элчин сайдууд дунд тэдний нэр байхгүйгээс харахад энэ удаа мөн татгалзсан бололтой.

Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад оронд суух зарим Элчин сайдын нэрийг УИХ -тай зөвшилцөхөөр хүргүүлжээ. Засгийн газраас Элчин сайдаар томилох зургаан хүний нэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн бол хоёр нь “бүдэрчээ”. Эдгээр нь Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нар юм. Одоогоос жилийн өмнө Г.Тэнгэрийг Японд, Н.Чимгүүндарийг Канадад суух Элчин сайдаар УИХ -ын нэгдсэн чуулганаар томилсон ч, Ерөнхийлөгч Х.Баттулга ит гэмжлээгүй.

Ерөнхийлөгч Элчин сайдуудыг зөвшилцөхөөр хүргүүлсэн бичигт тэдний нэр байсангүй

Гадаад харилцааны салбарт ажилласан туршлага нимгэн гэсэн үндэслэлээр удтал хүлээсэн тэднийг Засгийн газар өөр улсад буюу Н.Чимгүүндарийг Тайланд, Г.Тэнгэрийг Австрали руу томилохоор дахин санал болгосон. Гэвч Ерөнхийлөгчөөс УИХ -д хүргүүлсэн Элчин сайдууд дунд тэдний нэр байхгүйгээс харахад энэ удаа мөн татгалзсан бололтой.

1994 онд Токио хотын Гадаад хэлний сургууль, 1998 онд Япон улсын Ёкохамагийн Үндэсний дээд сургууль, 2016 онд МУИС -ийн Нийгмийн ухааны сургуулийг төгссөн. Англи, япон хэлний мэдлэгтэй, төрийн албанд есөн жил, дипломат албанд нэг жил ажилласан бол Г.Чимгүүндарь 1983 онд төрсөн. Ерөнхийлөгч Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг дэмжихгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа “...Гэвч Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигч нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал гуравдагч хөрш орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгааг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна” гэсэн. Ерөнхийлөгчийн шаардлагыг хангаж, дипломат албанд тэнцэхгүй байгаа Г.Тэнгэр 1974 онд Улаанбаатар хотод төрсөн.

Японд Д.Батжаргал, Канадад Я.Ариунболдыг томилно 

2006 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2016 онд Францын Үндэсний удирдлагын их сургууль төгсч, Нидерландын Клингендалийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Франц, орос, англи хэлний мэдлэгтэй, “Тэргүүн итгэмжит” дипломат цолтой, гадаад харилцааны салбарт 11 жил ажилласан гэж танилцуулгадаа бичжээ. Нас залуу, туршлага нимгэн хүмүүсийг удаа дараа зүтгүүлээд буй Засгийн газрын шийдвэр анхаарал татаж байна.

Харин Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М. Энхсайханыг эгүүлэн татаж, оронд нь О.Энхцэцэгийг томилохоор тусгасан байв. Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эгүүлэн татаж, Н.Тулгыг томилохоор болов. Мөн Японд Д.Батжаргал, Канадад Я.Ариунболдыг Элчин сайдаар томилохоор зөвшилцөх саналд тусгажээ.  

Б.Энх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57198
5 эможи

Baterdene
2018-05-24 21:56
Zaluusaa hzee demjij surah yum bee. Zaluu humuus geheeree l yu ch hj chdhgui yu. Ahmaduud nastnuudiin eh orondoo heregtei zuil hj bga ni hna bnaa. Idej uuj hanahgui humuusiin orond eh ornoo gsn zaluus ni hamaagui dr bhdaa. Ene Chimguundari gedeg busguu ajildaa tuushtai sn bolowson huchin bgaa yum daa
Зочин Е
2018-05-22 07:27
Чадвартай залуусаа явуулах л хэрэгтэй. Би Чимгүүндарийг тодорхой хэмжээгээр мэдэх юм байна. Ажилдаа тууштай ханддаг, өөрийн гэсэн үзэл бодолтой, байр суурьтай залуу хүн гэхэд ихийг бүтээх чадвар чадамжтай хүн.
Uran
2018-05-18 19:38
Erenhiilugch yachihsan ym be Zaluusaa demjmeer bna.Ali deer l yarigdaj baisan namtar tuuh ni ergelzeegui undue bolovsroltoi eh ornoo tuluulj chadah nuur ulailgahgui zaluus baihiin.Nam harj namirdagaa here Bolin ym be.Zaluusaa demjij bainaa
зочин
2018-05-18 13:19
Яам нь энэ хүнийг чаднаа гээд чадварыг нь үнэлээд томилж байхад Ерөнхийлөгч саад хийх эрх байхгүй, чадвартай, олон гадаад хэлтэй, удирдах албан тушаалд тэнцэх, эх орноо хэнээс ч нүүр улайхгүй төлөөлж чадах залуу боловсон хүчнээ дэмжихүй бол Монгол Улсын хэзээ хөгжиж вэ таминээ
иргэн
2018-05-18 09:30
Залуу хүн хийж болдогүзй гэж хэн хаана хэлээд байгаа юм бэээээ? Одоо томилогдож байгаа 4 элчин сайд ч гэсэн залуудаа дипломат албанд ажиллаж байгаад л дэвшиж байна. Өмнө нь нэг газарт элчингээр ажиллаж байсан гэхэд тэрнээсээ өмнө бас залуу л байсан байх даа....
Учир мэдэх хүн
2018-05-17 23:52
Гадаад яам санал болгоход Ерөнхийлөгч ёсчилоод л явуулдаг. Салбарын яам нь боловсон хүчнээ тэнцэнэ, шалгуур хангана гээд байхад миний бүрэн эрхээ гээд өөрийнхөө үзэмжээр хандаад байдаг нь буруу зүйл. Монгол улс залуучуудын улс, залуучуудаа дэмжихгүй өөр хэнийг дэмжих юм. Эсвэл элчин сайдын яамыг тэтгэвэрийн хөгшчүүлээр нэг мөсөн дүүргэчихвэл Монголчуудын сэтгэл ханах юм байлгүй. Гавьяны амралтаа авч орогнодог албыг Элчин сайд гэнэ
ergen sanahad
2018-05-17 23:29
Mongolchuud denduu oi muutai uls yum. Bi buruu sanagui bol 2 3han jiliin umnu l elchin said uls turchiin tetgevertei gardag gazar bish gd l manaihan baahan shaagildaad l bsan tgd hiij buteeh humuusiig n yavuulah bolohoor tetgeveriin nasniihan yavah yostoi l geed onholdood unah yum. eniig herhen oilgoh ve
Erslen
2018-05-17 21:47
Chimguundari bol elchin said bhad yag taarsan hun ysnii uls torch gej iim l bh ystoi eronhiilogchiin bj bgaag oorshigee poonison yum tomilkool zugeer
Увсаа
2018-05-15 15:08
Ерөнхийлөгч өөрөө шалгуур хангачихсан юм шиг шүд зууж байна. Зүгээр, хө азгүй явдал заримдаа бүр ч том азыг дагуулдаг ажгуу. Далай лам.
Irgen
2018-05-15 08:31
Noyontoi terswel tolgoigvi nohoitoi terswel hormoigvi gej olon yum onholdsonii chin hariu ni garj bnda Tenger bandi min
Зочин
2018-05-15 07:25
negeneesee niitlelee zugeer l huulad tabiad bhii. joohon redaktstai huulj bai l daa. naad on saruudaa har da. torson on sardaa tohirch bna uu.
Dandar
2018-05-14 11:41
Tenger batsaan araa medej tulgiig shuumjleh bj de. Amaa hamhiad suuj chadaagui odoo yay gehev.
keyboard_arrow_up