Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МАН: Н.ЧИМГҮҮНДАРЬ, Г.ТЭНГЭР нарыг яаралтай хэлэлцэх шаардлагатай

2018 оны 5 сарын 14

Зураг

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдааныхаа талаар өнөөдөр /2018.05.14/ мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлэг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төсөл, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, зарим оронд Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлын талаарх хэвлэлийн хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хийсэн юм.

Тэрбээр “бүлгийн гишүүд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслийг дэмжээд явах нь зүйтэй гэж үзсэн.

Хоёрдугаарт, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, дэмжинэ гэж саналаа нэгтгэсэн. Энэ хуулийн төсөл нь ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм. Гуравдугаарт, дөрвөн Элчин сайдыг томилох асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд оруулж ирсэн. Үүнд, Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Энхцэцэгийг, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Тулгыг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Я.Ариунболд нарыг дэмжээд явах нь зүйтэй гэж үзсэн.

Тайландын Элчин сайдаар Н.Чимгүүндарь, Австрали улсад суугаа Элчин сайдаар Г.Тэнгэрийг томилох асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихгүй гэдэг байр суурь илэрхийлээгүй. Тиймээс нэн яаралтай хэлэлцээд явах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзэж байна” гэв.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа 'АТГ-ын даргыг томилох асуудлыг УИХ-аар оруулахгүй байгаа нь хууль зөрчсөн асуудал гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас тайлбарлаж байна. Байнгын хороогоор яагаад хэлэлцээгүй юм бэ?' гэж сэтгүүлч асуухад 'Хууль зөрчсөн асуудлыг УИХ-аар хэлэлцэх юм бол УИХ өөрөө хууль зөрчсөн болно. Цаашлаад Үндсэн хуулийн цэц дээр очоод энэ асуудал унана. Тиймээс Хууль зүйн байнгын хороо хууль зөрчихгүй гэж үзсэн' хэмээн бүлгийн дарга Д.Хаянхярваа хариулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57236
0 эможи

keyboard_arrow_up