Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Бямбасайхан, С.Баярцогт нарыг шүүх хурал 15:00 цагт эхэлнэ

2018 оны 5 сарын 15

Arslan.mn

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 1-нд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хориог 15 хоног сунгах захирамж гаргасан билээ. Захирамжийн хугацаа дуусч байгаа тул прокуророос шүүхэд хүсэлтээ ирүүлсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 15:00 цагаас Б.Бямбасайхан, С.Баярцогт нарын таслан сэргийлэх арга хэмжээний шүүх хурал зарлагдлаа.

АТГ-аас Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгагдаж буй Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг цаашид яллагдагчаар татаж цагдан хорих шаардлагатай гэж үзэн хорьсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57283
0 эможи

keyboard_arrow_up