Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Баярцогтыг нэг сар үргэлжүүлэн үргэлжлүүлэн хорихоор боллоо

2018 оны 5 сарын 15

Arslan.mn

ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих, суллах эсэхийг өнөөдөр 15.00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж эхэлсэн билээ. Прокурорын зүгээс тэднийг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлээд байсан. Тэгвэл дөнгөж сая ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтыг нэг сар үргэлжүүлэн хорих шүүхийн шийдвэр гарсан байна. 

Үргэлжлүүлээд “Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх юм байна. 

Хэргийг сануулахад АТГ-аас тэднийг Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа.

Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57292
0 эможи

zochin
2018-05-15 19:49
Bayarlaj baina.Hulgaichiig horij shalgahgui bol ard tumen tord itgehee bolino.Guldiichiheed gadaad torhoosoo hulgaich.Avilgad absan mongiig ni huraah heregtei.
Унэн
2018-05-15 19:21
Ок Офшорт мартсан монго санаад торд буцааж оголрэи
keyboard_arrow_up