Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МСҮТ-ийн суралцагчдад 70,000 төгрөг олгох санал дэмжигдлээ

2018 оны 5 сарын 18

Arslan.mn

УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг МСҮТ-д суралцагчдад олгодог байсан 70,000 төгрөгийг сэргээх санал гаргаж дэмжигдсэн байна.

Энэ талаар М.Оюунчимэг гишүүн твиттер хуудсандаа "МСҮТ-д суралцагчдад олгодог байсан 70,000 төгрөгийг сэргээх санал маань чуулганы хуралдаанд 2 хүний илүүгээр дэмжигдлээ. Дипломтой ажилгүйчүүдийн тоо буурч эрэлт хэрэгцээтэй  мэргэжилтнүүд бэлтгэх санхүүгийн эх үүсвэр  ирэх оны төсөвт суух боломж нээгдлээ" хэмээн бичжээ.

М.Оюунчимэг@M_Oyunchimeg

МСҮТ-д суралцагчдад олгодог байсан 70'000 төгрөгийг сэргээх санал маань чуулганы хуралдаанд 2 хүний илүүгээр дэмжигдлээ.Дипломтой ажилгүйчүүдийн тоо буурч эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүд бэлтгэх санхүүгийн эх үүсвэр ирэх оны төсөвт суух боломж нээгдлээ.

Twitter Ads info and privacy

2014 оны нэгдүгээр сарын 1-нээс мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа 24-өөс доош насны суралцагчдад 45 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг байсныг 70 мянган төгрөг болгосон билээ. Харин 2016 оноос энэхүү тэтгэлгийг төрөөс зогсоогоод байсан юм. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57428
0 эможи

keyboard_arrow_up