Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТӨХ-г манаж чадаагүй хүн ҮХ-ийг манаж чадах уу?

2018 оны 5 сарын 30

ҮХЦ-ийн гишүүдийн  томилгоо маргаан дагуулсан хэвээр байна. Үндсэндээ бол Цэцийн гишүүнээр томилох хүнд тавих шаардлага тун тодорхой.

Ердөө л “Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэсэн ганцхан заалт Үндсэн хууль болон холбогдох хуульд бий. Гэтэл ҮХЦ-д томилогдсон гишүүдэд дээрх шаардлагыг хангасан хүн нэг ч байхгүй.

Тухайлбал, Ц.Нанзаддоржийн тухайд 1987 онд Эрхүүгийн Улс ардын аж ахуйн сургуулийг ХАА-н чиглэлээр төгссөн. Хожим 2007 онд МУИС-ийн Хуулийн оройн анги төгссөн. Энэ хооронд хуульч, эрх зүйч мэргэжлээр огт ажиллаагүй компанийн менежер, захирал, төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, дарга зэрэг албан тушаалд 30 гаруй жил ажилласан. 2016 онд “Бод” хуулийн фермд хуулийн зөвлөхөөр ажилласан байгаа юм. 

Хуулийн оройн анги төгссөн Ц.Нанзаддорж нь томилогдох үеэрээ “Үнэндээ улс төрөөр дагнаж мэргэшсэн зүйл надад байхгүй. Засгийн газрын агентлагт ажиллаж байсан хүний хувьд улс төрийн ойлголттой болсон.Сүүлийн жил гаруйн хугацаанд Говь-Алтай амйгийн АН-ын хороог даргалсан” хэмээгээд сууж байсан нэгэн. 

Тэгвэл Ц.Нанзаддоржийн хөрөнгийн тухай мэдээлэл бас л анхаарал татаж, хардлага төрүүлж байна. Түүний Худалдаа хөгжлийн банкны валютын дансанд нь 4.9 сая ам.доллар бий гэдэг. Энэ их мөнгөний эх үүсвэр хаанаас эхтэй вэ гэдэг хэн бүхний анхаарлыг эрхгүй татаад байгаа юм.

Өөрөөр хэлбэл тэрээр АТГ-т ХОМ-ээ өгөөгүй, түүний хөрөнгийн мэдээлэл ил биш гэдэг албан бус мэдээлэл бий. Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын дарга жилдээ 12 сая төгрөгийн цалинтай атал дансандаа 5 сая ам.доллартай яаж болсон байх  вэ? Энэ мөнгөний эх үүсвэр арай “Төрийн өмчийн хороо” биш биз?  Хэрэв энэ үндэслэлтэй бол ТӨХ-г манаж чадаагүй хүн ҮХ-ийг манаж чадах уу?

Эх сурвалж: ZUV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57892
0 эможи

keyboard_arrow_up