Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Авлигатай биш АТГ-ын даргатай тэмцэгч

2018 оны 5 сарын 31

Arslan.mn

"Уул үзээгүй хормой шуудаг, ус үзээгүй гутал тайлдаг" гэдэг шиг сав л хийвэл хэвлэлийн бага хурал хийдэг жишиг тогтсон. Энгийн нэгэн иргэнээс эрх мэдэл бүхий албан тушаалтан хүртэл хэвлэлийн бага хурал хийж, олон нийтийн тархийг угааж, төөрөгдүүлдэг болж. Сүүлийн үед АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга болон түүний нөхөд АТГ-ын талаар ам хуураагүй ярьж, баталгаа, нотолгоотой эсэх нь эргэлзээтэй зүйлийг ярих болов. Энэ л жишгээрээ тус зөвлөл өчигдөр дахиад л хэвлэлийн бага хурал хийж, АТГ төдийгүй дарга ажилтан, албан хаагчдынх нь нэр хүндэд халдав. Тодруулбал, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан "Авлигатай тэмцэх газар Х.Энхжаргалын хувийн компани болж хувирсан. Энэ газарт авлигачдын шахааны хүмүүс ажилладаг юм биш биз. Ямар ч гэсэн энэ байгууллагад шалгалт өгсөн мэргэжлийн хүн гэдэг итгэл үнэмшлээрээ ажилладаг онцлог алга" гэсэн бол тус зөвлөлийн гишүүн И.Саруул “АТГ-ын байцаагчид ямар ч шалгалт өгөөгүй мөртлөө хэрэг шалгаад эхэлдэг нь буруу. 2012 оноос хойш АТГ ямар ч сонгон шалгаруулалт хийгээгүй" гэх юм.

"Ой мод урттай, богинотой, олон хүн сайнтай, муутай" гэдэг шиг хэн нэгэн шалгалт өгөлгүйгээр АТГ-ын албан хаагч болсныг үгүйсгэхгүй. Гэхдээ л төрийн байгууллагын бүх ажилтан, албан хаагчийг ийн цоллож, нэр хүндэд нь халдах эрх түүнд бий гэж үү. Түүний энэ үйлдэл хуульч, өмгөөлөгч хүний ёс зүйд хэр нийцэх бол. Санаатай болон санамсаргүй байдлаар бусдын нэр хүндэд халдах эрх хэнд ч байхгүй. Хэрэв ийм үйлдэл гаргасан бол хуулийн хариуцлага хүлээх учиртай. Гэтэл харин АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн даргын албыг хашиж буй Г.Баасан төдийгөөс өдий хүртэлх хугацаанд өөртөө ийм эрх бий болгосоор ирсэн. Түүнийг жагсаал цуглаан зохион байгуулж, цагаан хоолой барьж явснаар нь олон нийт сайн мэднэ. Мөн ахмадуудын нэрийг барьсаар өдий хүрснийг мэдэхгүй хүн цөөн. Ингэхдээ өөрийгөө хүний эрхийг хамгаалах чиглэлд ажилладаг хэмээн тодотгож, бусдын нэр хүндэд халдахыг тэвчдэггүй гэдэг хэрнээ үүнийгээ өөрөө үлгэрлэж чадахгүй байгааг түүний гаргаж буй үг үйлдэл бүр нотолж байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг өнгөрсөн оны наймдугаар сарын 29-нд томилсон билээ. Түүний дараахан тус зөвлөл анхны хурлаа хийж, даргаараа Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Баасанг томилсон. Тэр цагаас хойш тэрбээр АТГ руу дайрч давшилсаар өдийг хүрэв. "Худал зүйлийг мянга ярихаар үнэн болдог" гэдэг зарчмыг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан баримталж байх шиг. Энэхүү албан тушаалд суусан даруйдаа хэвлэлийн бага хурал хийж, "Олон нийтийн зөвлөлийнхөн АТГ-ын даргын өрөөнд орж чадахгүй байгаа. Оруулах хүсэлт тавихад боломжгүй гэсэн хариу өгсөн. Гэхдээ АТГ-ын дарга бид нарыг өрөөндөө оруулах байх" гээд л сенсацлаад амжсан. Төд удалгүй АТГ-ын дарга Х.Энхжаргалыг авлигачийг өөгшүүлж, өөрийн биеэр хамгаалдаг гэж тодотгон, албан тушаалаас нь огцруулахыг шаардаж, саналаа Ерөнхийлөгчид хүргэхээ мэдэгдсэн нь наад захын жишээ. Энэ мэтээр байгууллага төдийгүй бусдын нэр хүндэд удаа дараа халдаж буй. Уг нь АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд үндсэн үүрэг гэж бий. Тодруулбал, тус зөвлөл хуулийн дагуу гурван чиг үүргийг олон нийтийн өмнө хүлээсэн. Тухайлбал, авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдгээрийн санал бодлыг төр, засаг, АТГ-т хүргэх, авлигын нөхцөл байдал болон авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөмж хүргэх гэсэн чиг үүрэгтэй. Гэтэл тус зөвлөлийн дарга болон түүний нөхөд зөвлөлийнхөө үндсэн үүргийг АТГ-ын даргатай тэмцэх гэж ойлгосон бололтой. Олон нийтийн өмнө гаргаж буй үйлдэл, хэлж ярьж байгаагаас нь харахад яалт ч үгүй ингэж ойлгосон байх нь. Тиймээс дээр дурдсан гурван үүргийнхээ хүрээнд ажиллах хэрэгтэйг энэ дашрамд сануулъя, Г.Баасан дарга аа. Та үндсэн үүргээ умартан өдөр алгасалгүй хэвлэлийн хурал хийж, тэр бүртээ АТГ болон удирдлагынх нь талаар "үлгэр" ярьсаар аль хэдийнэ жил болох нь.

Авлигагуй нийгмийн төлөө АТГ-тай хамтарч ажиллан аливаа асуудлын үнэн мөнийг тогтоогоосой гэдэг үүднээс таныг тус зөвлөлийн даргаар томилсон баймаар юм. Аль эсвэл та "Ямар ч хамаагүй аргаар АТГ-ыг муухай харагдуулж, даргыг нь сугалах" тушаал Монгол Улсын Ерөнхийлөгч, АН-ынхнаас авсан юм биш биз. Таны үйлдэл эрх ашгийн зөрчил байгааг харуулж, хэн нэгэн хүний удирдлага, чиглэлээр шударга үнэний дуу хоолой нэрээр баатрын дүрд тоглож байгааг олон нийт ойлгосон нь лавтай. Тиймээс одоо үндсэн ажилдаа орсон нь дээр бус уу АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөөн.
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57940
0 эможи

Irgen
2018-06-02 01:03
Baasan emee odoo boli nas chini guitsehgui
zochin
2018-05-31 16:16
Baasan ta odoo boli ter , Saruul gedeg hkun bas l neg hkeruul hkiigeed l baidag bsn, suuliin jild uzegdehkgyi bolson, Battulga erenhkiilegch yaj ene hkumuusiig olj tomilob , ene hkumuus zorilgoo medehkgyi zebhken l ATG n esreg yrij ajillasj bna, ATG chini mash ikh ajil hkiij baikh shig, Erhkem erenhkiilegch bolon Enhkbold ene hkumuusee erguulj tataad , buur eer darga bish , hkar ajild taBI..
Зөв бодол
2018-05-31 13:24
Зөв шүү толгойноос нь л эхэлнэ
zochin
2018-05-31 11:39
Baasang MAN iihan dairch baina daa
Иргэн
2018-05-31 11:02
АТГ-т хувийн ашиг сонирхол, авлига, албан тушаал, давуу байдлаа хувьдаа хэрхэн ашиглаж байгаг шалгуулахаар өргөдөл өгөөд 7, 8 сар болоод хариу ирэхгүй дараад байгааг ойлгохгүй байна. С.Энхжаргал комиссарт өөрт нь ч хандсан, арга хэмжээ авч өгөхгүй байна ш дээ. Ингэлээ гээд ажлын байрны дарамт шахалт, эрх ашиг хөндөөд ажил хийлгэхгүй байгаа учраас л эдгээр хүмүүс ОНЗ-д ханддаг юм шүү. Ярих 1 өөр хийх бүр ч өөр иргэд минь ойлгоорой.
keyboard_arrow_up