Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Аюулгүй байдлаас ашиг олоход дурлах аваас энэ нь ХЯМРАЛ-ын эхлэл

2018 оны 6 сарын 12

Хан Фэй Цу /МЭӨ 280-233/ Улс төрийн талаарх эртний үзэл баримтлал

МЭӨ 3-4-р зуунд хятадууд бүх нийтийн дайны байдалд орсон бөгөөд Хятадыг нэгтгэсэн эзэнт гүрэн байгуулах өрсөлдөөний үед улс төрийн шинэ философи тэр үймээнтэй зэрэгцэн гарч ирсэн юм. Шан Ян /МЭӨ 390-338/, Шэн Дао /МЭӨ 350-275/, мөн Шэн Бухай /МЭӨ 337 онд нас барсан/ зэрэг сэтгэгчид хуулийг гүнзгийрүүлэн судалснаараа засаглалын дарангүй дэглэмийг дэмжих талыг илүү шүүн хэлэлцдэг болсон аж.

Төрийг хуулиар жолоодно гэдэг зөвд магтаал хүртээж, бурууд ял онооно. Хан Фэй Цу

Хан Фэй Цу Күнзийн хууль дээдлэх үзэл санаанаас татгалзаж, хүний төрөлхийн сайн сайхан зан чанарын оронд хувийн ашиг хонжоогоо дээдлэх мөн чанарын тухай үзлийг илүү эрээ цээргүй баримтлах болжээ. Хуульчдын үзэж байгаагаар хэрэв энэ нь бие хүнийг хянаж болох цорын ганц арга зам мөн л юм бол бие хүний сайн сайхны эсрэг чиглэсэн муу үйлийг шийтгэх хатуу хууль бүхий төрийн онцгой системээр хууль дээдлэх ёс дэмжигдэх ёстой байв.

Arslan.mn

Эдгээр хууль тогтоомжийг хууль хэрэгжүүлэх, ял оноон эдлүүлэхээр буулгасан эзэн захирагчийн зарлиг тушаалын дагуу түүний сайд нар гардан хэрэгжүүлж байв. Ийм аргаар хүнд суртал, авилга нууц хахуулйг хянаж байжээ. Сайд нар хувийн өсөлт дэвшилтээ бодолгүйгээр төрийн ашиг сонирхолд үйлчилж, дайны үед ч улсын аюулгүй байдалд болон бусад үйлсэд үүрэг гүйцэтгэх ёстой байсан  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58375
0 эможи

keyboard_arrow_up