Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮГИЙН БИЕ ЭРС МУУДЖЭЭ

2018 оны 6 сарын 13

Arslan.mn

“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх “Жаст” группийн захирал Ш.Батхүүг цагдан хориод гурван сар өнгөрч байна. Өчигдөр түүний хоригдох хугацаа дууссан учир шүүх дахин 15 хоногоор сунгажээ.

Шүүх хурлын дараа Ш.Батхүүгийн бие эрс муудсан талаар өмгөөлөгч нь мэдээллээ. Тухайлбал, Ш.Батхүүгийн сахарын өвчин хүндэрч энгийн хүнийхээс гурав дахин өндөр түвшинд хүрчээ.

Түүний сахарыг бууруулахын тулд Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн зүгээс инсулин тариаг маш өндөр доозоор өдөрт зургаан удаа хийж байгаа гэнэ.

Энэ нь сахарыг өсгөхгүйн тулд хийж буй аргацаасан арга хэмжээ аж. Инсулин тариаг ар гэрийнхэн нь авч Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэг рүү оруулж байгаа юм. Мөн Ш.Батхүүгийн бөөр, тархины мэдрэлийн судсанд ноцтой өөрчлөлт гарсан.

Түүнийг даруйхан клиникийн мэргэшсэн эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэхгүй бол амь насанд нь ноцтой байдал үүсээд байна гэж түүний өмгөөлөгч хэллээ. Ш.Батхүүг хоригдох хугацаанд ердөө гурван удаа байцаалт авчээ.

Эх сурвалж: DNN.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
58436
3 эможи

Зочин
2018-06-15 13:08
Манайд нэг хачин жишиг ихээхэн газар авчээ. Өчнөөн олон хоног хорьж цагдаад хэдхэн удаа байцаалт авсан байх юм. Мөрдөн байцаах ажил арай л бишээ.
зочин
2018-06-15 01:32
Амьд байж л үр дүн гарах бус уу Ойлгомжтой юмыг хорих хэрэг ба уу Гадуур байцаах нь хэрэгтэй бх Эсвэл хороогдчих гээд бгаа юмуу
Амиа бодоо
2018-06-14 09:53
Амиараа дэнчин тавьж байхаар ах нараа илчилээд амиа бодсон нь дээр дээ. Агаа нар нь тэсээд гарчих арыг даана гэж байгаад чадарчихвал өөрөө л хохироно доо
үнэн үү?
2018-06-14 08:45
ЭНЭ луйварчин үхэж хамтрагч нараа шоронгоос аврах юм байна
Зочин
2018-06-13 14:55
Тэр 2_ р эмнэлэгт нь хэвтуулээд эмчлуулэх хэрэгтэй биз дээ хуулийн емне тэгш гээд л байдаг бусад нехед нь эмчилгээ хийлгэж гарахаар болцгоосон энэ хунийг адилхан л байлгамаар юм
keyboard_arrow_up