Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“60 тэрбумын” гэх хэрэг гэмт хэрэг биш болохыг тогтоосон баримтуудыг Л.Оюун-Эрдэнэ гишүүнд хүргүүлжээ

2018 оны 6 сарын 19

Авлигатай тэмцэх газрын үүдэнд хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдын улс төрийн бодлогын зөвлөх, Ажлын албаны ахлагч Б.Гүнбилэг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд мэдээлэл хүргүүлжээ.

Мэдээлэлд “…Таны мэдэгдэлд дурдсан “60 тэрбумын” гэх асуудал нь 2016 оны сонгуулийн өмнө тодорхой зорилготойгоор урьдчилан бэлтгэсэн, 2017 оны сонгуульд ашиглагдсан гүтгэлгийн шинжтэй материал юм. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд хуулийн байгууллагууд уг асуудлыг өргөн хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулан удаа дараа шалгаад, Нийслэлийн прокуророос гэмт хэрэг биш гэсэн дүгнэлтийг албан ёсоор гаргасан” хэмээн дурдаад, холбогдох байгууллагуудын албан бичгийг хавсаргасан байна.

Хавсралт баримт бичгүүдэд Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын албан тоотууд багтсан байна.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ширэндэв, ахлах прокурор, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн нарын 2017 оны 9-р сарын 4-нд ирүүлсэн 25 дугаар тогтоолд гэрч М.Энхболд, Г.Доржзодов, Б.Пүрэвдулам нарын зэрэг хүмүүсийн мэдүүлэг, бусад холбогдох баримтуудаас дүгнэж үзэхэд “…төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна” гээд, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах нь зүйтэй гэж үзэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Цагдаагийн ерөнхий газраас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт 2018 оны 4-р сарын 2-ны өдөр ирүүлсэн 01/248 тоот “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичигт “Монгол Ардын Намын дарга, нэр бүхий гишүүд Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн өмнө төрийн эрх мэдлийг хууль бусаар авах тухай яриа тохироо хийж, 60.0 тэрбум төгрөг босгосон тухай” мэдээлэлд АТГ-ын Мөрдөн байцаах албанаас 2017 оны 7-р сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн 170200016 дугаартай хэрэг нээж, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болохыг дурдсан байна. 

Авлигатай тэмцэх газраас Г.Занданшатар сайдад 2018 оны 4-р сарын 3-ны өдөр мөн мэдээлэл хүргүүлжээ. Уг мэдээлэлд хамтарсан ажлын хэсгээс хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулаад, “Бичлэгтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 6 удаагийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур өөр шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 1 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргасан. Олон нийтэд цахим сүлжээ ашиглан тараагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан, мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийн хувьд эвлүүлэг, монтаж хийгдсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. 

 

Бичлэг хийсэн тоног төхөөрөмж, бичлэгийн эх хувийг шаардахад Г.Доржзодов бичлэг хийсэн тоног төхөөрөмжөөс бичлэгийг устгасан, бичлэг хийсэн тоног төхөөрөмж эвдэрсэн, бичлэгийн эх хувь байхгүй гэсэн тайлбар хийсэн. Бичлэг хийсэн гэх тоног төхөөрөмжийг түр хураан авч, шинжилгээний байгууллагад хүргүүлэхэд бичлэгийн эх хувь тухайн тоног төхөөрөмж дээр хадгалагдаагүй байсан болно.

Интернэт орчинд байгаа бичлэг, гомдол гаргагч нараас ирүүлсэн бичлэгүүдийн хувьд дуу авианы бичлэгт засвар хийж, фото зураг оруулж, хүн бүрийн яриаг текст хэлбэрээр бичлэгт оруулсан, дуу авианы бичлэгийг дуу, дүрсний бичлэг болгон засвар хийсэн, 162 минутын бичлэгийг 2 мин, 2 мин 40 сек, 40 мин, 90 мин хэмжээтэй болгон зассан, өөрчлөлт оруулсан болох нь тогтоогдсон” хэмээн дурджээ.

Түүнчлэн 2016 оны 7-р сараас хойших хугацаанд төрийн албанд шинээр болон дэвшин томилогдсон, ахлах мэргэжилтэн, түүнээс дээд шатны албан тушаалтны нэрсийг гарган, эдгээрээс 1500 төрийн албан хаагчдаас гэрчээр мэдүүлэг авсан болохыг тэмдэглэсэн байна. 

Улмаар нэр бүхий хүмүүс төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болохыг тэмдэглэжээ.
Л.Оюун-Эрдэнэ гишүүнд илгээсэн баримтуудын нэг болох Тагнуулын ерөнхий газрын албан тоотод “Л.Оюун-Эрдэнээс 2018 оны 6-р сарын 15-ны өдөр хийсэн мэдэгдэлд дурдсан асуудалд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.2 дугаар зүйлд заасан Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байна” гэжээ. 

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58673
1 эможи

МӨГИ
2018-06-20 21:19
тэгвэл доржзодвоо шүүл дээ
Зочин
2018-06-19 15:30
gemt hereg bish l gene zavxruulga mushgin guivuulj bn
keyboard_arrow_up