Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хаврын чуулган энэ долоо хоногт завсарлана

2018 оны 6 сарын 25

Arslan.mn

УИХ-ын хаврын чуулганд зургаадугаар сарын 29-ний өдөр буюу ирэх баасан гарагт завсарлана. 

Монгол Улсын их хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган завсарлах хуулийн хугацаа тулсантай холбоотой хэлэлцэх асуудлаа шуурхайлж байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаан 22.00 цаг хүртэл үргэлжлэв. 

Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийг төслийг УИХ-аар хаалттай хэлэлцэн, өнгөрсөн баасан гарагийн орой баталлаа. Энэ хуулийн төслийн талаар улстөрчид, эдийн засагчид эсрэг тэсрэг байр суурьтай байсан. Хуулийн нэрнээс нь эхрлээд зарим хүн төсвийн хөрөнгийг банкуудад олгох нь гэж хардаж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан банкуудыг дахин хөрөнгөжүүлэхэд шаардлагатай 513 тэрбум төгрөгөөр 500 сургууль барихыг ч уриалж байв.

Хаврын чуулганаар амжуулж батлах хуулиудын жагсаалтад Тавантолгоын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай төслийг ЗГ өнгөрсөн пүрэв гарагт оруулсныг баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж. хэлэлцэхийг дэмжлээ. Яаралтай дэгээр хэлэлцэж буй уг төслийг энэ долоо хоногт амжиж батлахаар шуурхайлж байна. 

ЧУУЛГАНААР ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

6 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд намын бүлэг, ажлын хэсэг, байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь: 

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

6 дугаар сарын 25-ны Даваа гарагт:      

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;   
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

6 дугаар сарын 25-ны Даваа гарагт:

  • “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
  • Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын  хэсгийн хуралдаан 14.00 цагаас Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангийн өрөөнд;
  • Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
  • Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Нээлттэй сонсгол” танхимд;
  • “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

6 дугаар сарын 26-ны Мягмар гарагт:

  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд.

6 дугаар сарын 27-ны Лхагва гарагт:

  • Татварын багц хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас  “Г” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

6 дугаар сарын 26-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

5. Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Байгууллагын санал.

6.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

6 дугаар сарын 27-ны Лхагва гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхим” танхимд:  

Хэлэлцэх асуудал:

2. Цахим бодлогын түр хороооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Түр хорооны  даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Иргэд, Төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу Химийн бодисын хуванцар савны хэрэглээ нь хүн амын эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа тухай асуудлыг хэлэлцэх;
  • Туул голын эргийн дагуу Баянзүрхийн гүүрнээс яармагийн гүүр хүртэлх газар ашиглах, барилга барих эрхийн зөвшөөрөл олгосон асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн засаг даргын мэдээлэл сонсох.

5.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 13.00 цагаас “В” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

6 дугаар сарын 27-ны Лхагва гарагт 15.00 цагаас:

6 дугаар сарын 28, 29-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58857
0 эможи

keyboard_arrow_up