Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Азийн сайд нарын хуралдааныг Шангри-Ла зочид буудлаас шууд дамжуулж байна

2018 оны 7 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Шангрила зочид буудалд болж буй Сайд нарын хуралдаанд гамшгийн удирдлагын эрхэлсэн сайд нар, гишүүн улс орны бага хурлын төлөөлөгчдийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн ажиглагчийн статустай бусад байгууллагын ахлах түвшний төлөөлөгчид оролцож байгаа юм.

Arslan.mn

Хурлыг  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, НҮБ-ын  Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллагын тэргүүн  хатагтай Мами Мизутори  нар удирдан явуулж байна.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, Өнөөдрийн хурлаар бид “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн зорилтуудын хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлууд, 2016-2018 оны бүсийн төлөвлөгөөний хүрээнд үндэсний болон бүсийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, ололт амжилтын талаар туршлага солилцож, санал бодлоо солилцоно.

“Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн бүс нутгийн хэрэгжилтээс харахад улс орнууд уг баримт бичгийг хэрэгжүүлэх арга замаа тодорхой болгосон, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрсдэлийн мэдрэмжтэй хот төлөвлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бий болгох, төр, хувийн хэвшлийн түншлэл, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах  зэрэг олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байгаа. Гэхдээ орон нутгийн түвшинд уг баримт бичгийн ойлголтын зөрүүтэй байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах засаглалын болон хөрөнгө санхүүгийн хүрэлцээгүй байдал, мэдээллийн болон түүнийг боловсруулах аргачлал  хязгаарлагдмал байдал зэрэг сорилтуудтай тулгарч байгааг” онцоллоо.

Arslan.mn

Сайд нарын хуралдаанаас гаргасан  гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн болон дэлхийн ард иргэдийн аюулгүй, амар тайван орших нөхцлийг бүрдүүлэх, улс орнуудын тогтвортой хөгжлийг хангах чиглэлээрх санал санаачилгуудыг Азийн сайд нарын бага хурлаас гарах 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө, “Улаабаатарын тунхаглал”, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл баримт бичгүүдэд тусгах юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnнArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59259
0 эможи

keyboard_arrow_up