Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Бяцхан поп

2018 оны 9 сарын 21

Arslan.mn

2016 оны УИХ-ын сонгууль санаанд оромгүй болсон. Ямар сайндаа л Э.Бат-Үүл “МАН гэсэн бор халзан хонь ч сонгогдохоор байлаа” гэж байх вэ.

Энэ үнэний ортой. Төрд хэрэггүй олон зайран, удган энэ сонгуулиар УИХ-д ороод ирсэн. Зарим нэг нь одоо ч учраа олохгүй давхиж явна.

Харин тэдний дунд нэг хөөрхөн хөдөлгөөнтэй банди гишүүн болоод орж ирсэн. Түүнийг Х.Нямбаатар гэдэг. Хэнтийн залуу юм. Сүүлд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга болсон. Тэнд байж байгаад УИХ-ын гишүүн болчихсон. Ёстой азтай залуу.

Харин мань азтай залуу маань сүүлийн үед элдвийн хэрэг тарьж мэдэхээр харагдаад эхлэв. Тэрээр хамгийн болохгүй улстөрчдийн нааддаг популизм хийх аргыг бариад авчээ.

Популизм аюултай. Нэг хүнд, нэжгээд хүнд, бүр улс үндэстэнд аюул тарина.

Хамгийн аюултай популизм хийгчид буюу ПОПууд хэзээ ч өөрийн толгойгоороо ажилладаггүй. Хэн нэгний заавраар юу ч бодолгүй, зөвхөн нөгөө “том хүн”-дээ найдаад юу ч хамаагүй ярьдаг.

Үр дүн нь яах нь тэдэнд хамаагүй. Х.Нямбаатар бол яг тийм залуу. Зарим мэдэгдлээ өөрөө ойлгож байгаа эсэх нь ч бүрхэг. Энэ шууд мэдэгддэг юм.

Ер нь сүүлийн үед Х.Нямбаатар ямар нэг зүйл ярьж л байвал ард нь хэн нэгэн байна гэдгийг ухаад ойлгочих хэрэгтэй. Тэр барагтай л бол өөрийнхөөрөө, улсаа бодож том дуугарахгүй учраас тэр шүү дээ.

Х.Нямбаатар одоохондоо БЯЦХАН ПОП байгаа. Хүмүүс намайг сонсож байна. би анхаарлын төвд байна. Улстөрч хүн ийм л байх ёстой гэж тэр сэтгэдэг. Тийм учраас цаадуул нь “Чи лаг” гэж онгирооно. Хэрвээ энэ чигээрээ явсаар хэдэн жилийн нүүр үзвэл Х.Нямбаатар маш аюултай ПОПУЛИСТ болж торнино. Барын зулзагыг бага дээр нь гэж манайхан ярьдаг даа.

Тийм учраас Х.Нямбаатар гэдэг залууг соён гэгээрүүлж, зөв замд оруулах хэрэгтэй. Хэрвээ ингэж чадахгүй, ийм боломжгүй бол Монголын төрөөс зайлуулах ёстой юм.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595104
0 эможи

keyboard_arrow_up