Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нобелийн шагналт Эдвард Мозер Төрийн ордонд лекц уншина

2018 оны 9 сарын 24

Нобелийн шагналт Эдвард Мозер Төрийн ордонд лекц уншина

Хүний тархинд орон зай, цаг хугацааны мэдрэмж хэрхэн хадгалагддаг, түүнийг боловсруулах механизмийн талаар хийсэн судалгаагаар 2014 онд Нобелийн шагнал хүртсэн нэрт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер өнөөдөр Төрийн ордонд үнэ төлбөргүй лекц уншина.

Нобелийн шагналт Эдвард Мозер Төрийн ордонд лекц уншина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас жил бүр Нобелийн шагналт эрдэмтдийн лекцийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд анхны зочноор доктор, профессор Эдвард Мозерийг урьсан байна. Тэрбээр “Цаг хугацаа ба орон зай” сэдвээр лекц унших юм. Түүний лекцийн үеэр “Тархи судлал-XXI зуун” эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгуулах бөгөөд Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, болон “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон Норвеги, Швейцар, Испани, Япон зэрэг 11 орны тархи судлалын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, докторууд оролцож, илтгэл хэлэлцүүлэх аж. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, үндэсний мэргэжилтнүүдээ бэлтгэх, дэлхий нийтийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломж бүрдүүлэхэд томоохон түлхэц үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзэж буй юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595172
0 эможи

keyboard_arrow_up