Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Булганыг яллагдагчаар татсан шалтгаан юу байв

2018 оны 10 сарын 01

Arslan.mn

Төр нийгмийн зүтгэлтэн, Ардчилсан хувьсгалчдын нэг С.Зориг бусдын гарт алтан амиа алдснаас хойш 20 жил өнгөрчээ.

Тэрээр 1998 оны аравдугаар сарын 02-нд гэртээ онц хэрцгий аргаар алуулсан байдаг. Маргааш аравдугаар сарын 02. Намын гишүүд болон ар гэрийнхэн найз нөхөд нь жилд хоёр удаа хөшөөнд нь хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон билээ.

Олон жил шалгаж байгаа онц ноцтой гэмт хэргийн гүйцэтгэгчдийг олж, хорих ял оноосон ч өнөөдрийг хүртэл улс төрийн зорилгоор захиалга өгсөн этгээдийг олоогүй байна. Олоогүй ч гэж дээ, энэ хэргийг хав дарж нуусаар цаг хугацааг хожиж байна гэх.

Хамгийн сонирхолтой нь энэхүү аймшигт хэргийн ганц амьд гэрч Б.Булган өнөөдрийг хүртэл ам нээсэнгүй. Талийгаачтай хамтран амьдардаг байсан болохоос яг хууль ёсны эхнэр байгаагүй гэдэг.

Харин өнгөрсөн хавраас эхэлж  түүнийг Тагнуулын ерөнхий газраас яллагдагчаар татан шалгаж эхэлсэн юм.

Энэ аймшигт хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Амгаланбаатар нарын гурван хүнийг яллаж олон жилийн хорих ял оноосон. 

Б.Булганыг анх гэмт этгээдүүд хэрэг үйлдсэн нь тогтоогдчихоод байхад энэ хүмүүс биш гэж хэлж байгаа нь тухайн үед хэргийг үйлдсэн хүмүүсийг мэдсээр байж нуун дарагдуулсан. Гэмт хэргийг үл мэдээлсэн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байжээ. Гэвч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул Б.Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Харин тухайн үед Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн "Б.Булган хэргийн байдлыг биеэрээ харсан хүний хувьд гэрч мөн.

Гэхдээ өнөөдрийн дагаж мөрдөж байгаа хуульд "гэрч гэж тухайн хэрэгт холбогдолгүй хэргийн талаар үнэн зүйл мэдэж байгаа этгээдийг гэрч гэнэ" гэж заасан. Гэтэл Б.Булганы хувьд шүүхийн шатанд хэлэлцүүлж гэм буруугаа хэлэлцүүлэх хэмжээний нотлох баримт бүрдээгүй гэдэг нөхцлөөр энэ хүний үйлдлийг прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн"  гэж тайлбарласан байдаг. 

Харин одоо хэрэгт яллагдагчаар татсан шалтгаанаа Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат тайлбарлахдаа “Энэ хүмүүс хэрэг үйлдсэн гэдэг нь бусад баримтаар тогтоогдсон байхад Б.Булган энэ хүмүүс биш гэж үл мэдээлээд байгаа нь хэрэгт буруутай байна хэмээн үзэж яллагдагчаар татаад хөөн хэлэлцэх хугацаа дуусаад хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Түүнийг ийм шалтгаанаар Төв аймагт хорьсон. Гэвч манай зарим гишүүд хүний эрхийг ноцтой зөрчлөө гээд бөөн юм болж байсан удаатай. Бид Б.Булганыг тамлахын тулд юу гэлээ гэж өрөөний голд нойлтой өрөөнд хорих билээ дээ. Аймгийн хорихын байж байгаа царай нь тэр. Тэр хүнийг хорих хугацаанд чи энэ хэргийг мэдээлэхгүй байна. Гэвч дээрх гурван этгээд хэрэг үйлдсэн гэх баримт хангалттай байна. Хэрэг гарах үед хоолойг нь боогоод гарыг чинь хүлээд нойлын өрөөнд оруулсан гээ биз дээ. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ үйлдлээ, энэ хүмүүсийн хамт хэлэхгүй үл мэдээлсэн байдаг.

Харин дараа нь буюу өнгөрсөн жилээс эхэлж Б.Булганыг энэ хэрэгт хамтарсан байж магадгүй хэмээн үзэж эрүүгийн хариуцлагад сэжигтнээр татан шалгаж байгаа юм.

Тусгайлсан хэрэгт захиалагчийг олох гээд шалгаж байгаа хэрэгт юун үл мэдээлэх, анхнаасаа дээрх этгээдүүдэд туслаж, дэмжлэг үзүүлж хамжигч байсан байгаа юм бишүү хэмээн яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл Т.Чимгээ, С.Содномдаржаа нарын хамжигч болж таараад байгаа юм” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
595407
1 эможи

keyboard_arrow_up