Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ардчилсан намынхан генсек Ц.Туваандаа сэтгэл дундуур байна

2018 оны 10 сарын 16

2016 оны парламентийн сонгуулиар эрх баригч намын зөөлөн сэнтийгээс гудамжинд гарч сөрөг хүчин болтолоо сонгогчдод үнэлэгдсэн ардчилсан намыг эдүгээ шинэ удирдлага удирдаж буй. Улс төрийн намуудаас анх удаа бүх гишүүдийн саналаар даргаа тодруулах шинэ соёлыг нэвтрүүлж чадсан. Тиймээс ч нийт намын гишүүдээсээ хамгийн олон санал авсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өдгөө ардчилсан намыг удирдаж буй. Шинэ дарга С.Эрдэнэ намын шинэ дүрмийг санаачлан батлуулж, намын сонгуульь албан тушаалтнуудыг бодлогын хороодод хувааж нэг талаар сөрөг хүчний сүүдрийн засгийн гаар байгуулах, нөгөө талаар 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулах стратеги бүхий бодлогын нам болгох суурийг тавьж чадсан.

Энэ бүхнийг нь ч иргэд сонгогчид дэмжиж түүний шинэчлэлийн талд байгааг нотлох том нотолгоо болох нөхөн сонгуулиудад амжилт гаргах нь тодорхой мэт харагдаж байсан боловч үр дүн эсрэгээрээ гарлаа. Нөхөн сонгууль болсон нийт 7 газраас ганц Сүхбаатарт ялалт байгуулж бусдад нь үндсэндээ ялагдав. Хэдийгээр олон газар ирц хүрээгүй гэх боловч ирц хүрсэн бол гарцаагүй ялагдах байсан нь АН-ын нэр дэвшигч МАН-ын нэр дэвшигч хоёрын саналын зөрүү бараг нэг нугаларсан байгаагаас харагдана. Эрх баригч МАН үнэхээр сайн ажиллаад байна уу эсвэл С.Эрдэнэ даргын шинэчлэлийг иргэд үл тоов уу.

Энэ тухай ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүд дотроо ил далдаар хэлэлцээд эхэлжээ. Зарим эх сурвалжын мэдээгээр ардчилсан намынхан сонгуулийн бүтэлгүйтэлдээ генесек Ц. Тувааныгаа илт буруутгаж байгаа аж. Ядаж ардчилсан намын генесек нь сааль сүүний цагаар буюу нөхөн сонгуулийн үеэр монголд ажилах биш гадаадад хөлбөмбөг үзэж зугаалж явсан гэх үнэн худал нь тогтоогдоогүй яриа таржээ. Энэ тухай эрхэм генесек тайлбар хэлэх биз. Хамгийн гол шүүмжлэл нь өдөр тутмын намын гал тогоог удирдаж зангидах ёстой генесек маань нөхөн сонгуулиудад нэр дэвшигчдийн штабуудыг удирдлагаар хангаж, сонгуулийн ирц бүрдүүлэх ажлыг хийж чадаагүйгээс 2020 оны парламентийн сонгуулийг хөх биш улаан өнгөтэй харагдуулахад хүргэсэн учраас улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэсэн яриаг улам олон үндэсний бодлогын хорооны гишүүн ярих болжээ.

Эх сурвалж: SERUULEG.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596034
0 эможи

keyboard_arrow_up