Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дубайн гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ

2018 оны 10 сарын 22

Arslan.mn

Цахим ертөнцөд нэгдсэн залуусын “Дархан Монгол” нэгдлээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Дубайн гэрээг баталгаажуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэн хандсан байгаа аж.

Мэдээллийн эхэнд тус нэгдлийн эдийн засгийн зөвлөх Ч.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Дубайн гэрээ гэж нэрлэгдэх Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөнд Монгол Улсыг төлөөлж "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн захирлууд гарын үсэг зурсан байдаг. Монгол талаас гарын үсэг зурах эрхийг нь Ч.Сайханбилэг өгсөн. Монголын нийт ард түмний эрх ашигт нөлөөлөх зүйлийг ганцхан Ерөнхий сайд гэдэг хүн захирамж гаргаж шийдсэн. Энэ захирамжийг хүчингүй болгуулахаар бид Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандлаа. Энэ удаа Дубайн гэрээг байгуулах эрх олгосон Ерөнхий сайдын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгохоор  шүүхэд хандаж байгаа бол цаашид Дубайн гэрээний хүчинтэй эсэхийг авч хэлэлцэхийг Засгийн газар, УИХ-аас шаардах болно.

Ганцхан баримт дурдахад тус бичиг баримтын 8.4-т англи, монгол хэлээр тус бүр долоон хувь үйлдэнэ гэж заасан хэрнээ Дубай хотод монгол хувилбар дээр гарын үсэг зураагүй байдаг. Гэтэл монгол хэлээр бичсэн хувь байхгүй.  Тэгэхээр Монголын талаас Дубайн гэрээ хүчинтэй юу гэдэг асуудал гарна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө өнөөдөр ч, ирээдүй ч хохиролтой гэж тэд үзэж байна" хэмээлээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596278
1 эможи

keyboard_arrow_up