Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль юу болов?

2018 оны 10 сарын 22

Arslan.mn

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн талаар тодрууллаа.

УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах товыг чуулганы хуралдаанаас батлан тогтоол гаргасан байдаг. Гэвч нэр бүхий иргэд УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн болохыг цэцэд мэдээлсэн юм.

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоолд:

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2018 оны аравдугаар сарын 7-ны Ням гарагт зохион байгуулахаар товлосон.

Энэ дагуу Үндсэн хуулийн цэц 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр дунд суудлын хуралдаан зарлаж, уг асуудлыг хэлэлцээд УИХ 2018 оны 62 дугаар тогтоол төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна гэсэн шийдвэрийг гаргаж, түдгэлзүүлсэн.

Харин УИХ цэцийн дээрх дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзжээ.

Иймээс Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаан хийхээр болжээ. Ингэснээр 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм байна.

Гэхдээ одоогоор Их суудлын хуралдааны товыг тогтоогүй байгааг Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Сануулахад, Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдсөн. Тэрбээр хүчингийн хэрэгт холбогдож, шүүх хурал нь хоёр удаа хойшлогдон гурав дахь хурлаас түүнд холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэргаргаад байгаа билээ.

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596288
0 эможи

keyboard_arrow_up