Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Э.Идэрцог: Г.Доржзодовын хэлсэн зарим зүйл ташаа мэдээлэл

2018 оны 10 сарын 25

Arslan.mn

АТГ-аас өнөөдөр мэдээлэл өгөх үеэр тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа.

-Өчигдөр 60 тэрбумын хэргээр Г.Доржзодов дахин мэдээлэл хийлээ. Энэ талаар?

-Өчигдөр иргэн Г.Доржзодовын мэдээллээр зарим зүйлс ташаа мэдээлэгдсэн. Энэ хэргийг хаана шалгаж, хэрхэн шийдвэрлэх нь бүхэлдээ прокурорын байгууллагын эрх байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэг нээх, хаах, хүнийг яллагдагчаар татах, харъяаллыг тогтоох зэрэг нь бүгд прокурорын эрхийн асуудал байдаг.

Энэ утгаараа энэ хэрэг дээр ажлын хэсэг гарч ажилласан. Ингээд тухайн үед мөрдөх чиглэлийн байгууллагуудын хийсэн ажиллагааг прокурор хэргийг хаахаар шийдвэрлэсэн. Харин саяхан дахин сэргээж, хуучин ажлын хэсэгт даалган ажиллаж байна. АТГ дурандаа энэ хэргийг хаагаад, хэн нэгэн хүнийг хаацайлаад байгаа юм биш. Энэ бол цэвэр прокурорын хэнтэй ч хуваалцахгүй эрхийн асуудал юм. Одоогоор хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Анх 2016 онд УИХ-ын сонгуулийн үеэр АН, МАН гэсэн хоёр субъектээс холбогдох дуу дүрсний бичлэг, материалуудтайгаар энэ хэрэг АТГ, ЦЕГ-т ирж, яригдаж эхэлсэн. Энэ ирсэн материалуудыг АТГ шинжилгээний газарт хүргүүлсэн. Г.Доржзодовын ярьж байгаа шиг нотлох баримыг устгасан зүйл огт байхгүй. Ирсэн материалыг бид шинжилгээний газарт хүргүүлсэн юм.

Энэ үед 2 минутын бичлэгийн асуудал яригдсан. Харин сүүлдээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 90 минут болчихсон. Эхний яригдаж байсан бичлэгүүдэд эвлүүлэг хийгдсэн гэх асуудал яригдаад байгаа. Бид хэн нэгэн хүний дуу хоолойг дуурайж ярьсан, эсвэл Доржзодов бичлэгүүдийг эвлүүлсэн гэж дүгнээгүй. Анхны шинжилгээн дээр фото зураг солигдож, бичлэгний доогуур текст явж байгааг эвлүүлэг байна гэж үзсэн юм. 

Энэ асуудалд АТГ, ЦЕГ, ТЕГ-аас гаргасан шийдвэр байхгүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Нэр бүхий хүмүүсийн энэ яриа 2014 онд болсон, сонгуулийн үед удаа дараа цацагдсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Мөн Г.Доржзодов нь ТЕГ-д 2-3 удаа байцаалт өгсөн, АТГ-д байцаалт мэдүүлэг өгөөгүй. Хэргийн харьяаллыг хаана шалгахыг прокурор шийдвэрлэнэ. Доржзодовын өчигдрийн ярьж байгаа шиг дан Тагнуул шийдвэрлэнэ гэсэн юм байхгүй. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596476
0 эможи

зочин
2018-10-25 21:59
ДОРЖЗОДОВЫГ ӨӨРИЙГ ШОРОНД ХИЙГЭЭЧ УЧИР НЬ ТЭР ЯРИА БОЛСОН НЬ.ҮНЭН БОЛ ХАМТ БАЙСАН .ИХ ГОДГОНОДОГ БАНДИ БАЙНА ДАА.ХУУЛЬ ХЯНАЛТЫНХНЫГ ДОРОМЖИЛЖ НАМАЙГ ХЭН ХЭЛЖ НЛХОЙГ ХЭН СААХАВ ГЭДЭГ ШИГ ИХ ЮМ ЯРИДАГ АРЬС ЮМ.
keyboard_arrow_up