Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТӨСӨЛ: Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчилж, хязгаарыг давбал мөнгө хүүлэлт гэж үзэж хариуцлага тооцно

2018 оны 10 сарын 29

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ Мөнгө хүүлэлттэй тэмцэх болон Зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн. Энэ төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан маргааш 14.00 цагт болно. 

Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх эрх зүйн үндсийг бий болгох зорилго бүхий уг хуулийн төсөлд зээлийн хүүгийн хязгаарын түвшинг зээлийн дөрвөн төрлөөр ялгавартай тогтоох нь бодлогын хувьд оновчтой шийдэл гэж үзсэн байна.

Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн 100 сая хүртэл төгрөгийн дүнтэй зээлийн болон цалингийн зээлийн дээд хязгаар жилийн 18 хувь, тэтгэврийн зээлийн дээд хязгаар жилийн 12 хувь, бусад төрлийн зээлийн дээд хязгаар жилийн 24 хувь байхаар төсөлд тусгажээ. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Энэ хуулийн гол үзэл санаа бол зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчлах, Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төсөл юм.

Өнөөдөр Монгол оронд банк санхүүгийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдал, Монгол Улсад баялаг бүтээж буй аж ахуйн нэгж, иргэдийг зээлийн дарамтаас гарах бодит боломжийг бүрдүүлэхийн тулд төслийг санаачилсан. 

Цалингийн зээлийн дээд хязгаар жилийн 18 хувь, тэтгэврийн зээлийн дээд хязгаар жилийн 12 хувь, бусад төрлийн зээлийн дээд хязгаар жилийн 24 хувь байхаар төсөлд тусгажээ. 

Хуулийн гол санаа бол зээлийн хүүгийн дээд хязгаараас давсан тохиолдолд хуулийн зөрчил буюу мөнгө хүүлэлтийн эсрэг хуульд хамруулж хариуцлага тооцохоор төслийг санаачилсан. 

Мөнгө хүүлэлтийн тухай ойлголт манайд бүрхэг байсан. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хуулийн төсөлтэй уялдуулж Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төслийг санаачилсан. Энэ хууль хэрэгжсэнээр Монгол оронд бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдэх, иргэд ААН-үүдийн зээлийн хүүгийн дарамтаас ангижруулахад хуулийн төслийн зорилго оршиж байна. 

Өнөөдөр арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 20-30 хувьтай, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн дундаж хүү 40-60 гаруй хувийн хүүтэй байгаа. Ийм өндөр хүүтэй зээлээр амжилттай бизнес эрхлэх тухай ойлголт байхгүй. Тиймээс энэ хуулийг санаачилсан. 

Зээлгүй, зээлийн хүүгийн дарамтад ороогүй иргэн, ААН маш цөөхөн байгаа. Эрх зүйн ийм зохицуулалтад оруулбал банк санхүүгийн байгууллагууд ажиллах шаардлага гарна. 

Зах зээлд шилжсэнээс хойш Монголын төр банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж ирсэн. Эрхзүйн ямар ч зохицуулалт, хязгаарлалт тавиагүй. Тэд өөрийн үзэмжээр, дурын хүүгээр мөнгө хүүлж ирсэн.

Дэлхийн 79 улс оронд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон. Үүнээс хэтэрвэл мөнгө хүүлэлт гэж үзэж, хуулийн хариуцлага тооцдог. Монгол Улсад ийм зохицуулалт хийх цаг болсон гэж үзэж байна гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596627
1 эможи

keyboard_arrow_up