ШУУРХАЙ МЭДЭЭ: Б.Батзоригийг сайдын албан тушаалаас нь огцруулах шийдвэр гарлаа
2018 оны 10 сарын 31
ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалын хариуцлага алдсан буюу өөрийн яамны хариуцдаг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг алдагдуулсан үндэслэлээр сайдын тушаалаас огцруулах улстөрийн шийдвэрийг дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас гаргажээ.
Энэхүү саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн хуралд оруулж цаашид ЖДҮХС-г ил тод нээлттэй, шилэн болгох, энэ сангаас зээл авсан улстөрийн албан тушаалтнуудыг бүгдийг нь зарлах улмаар хуулийн хариуцлага хүлээлгэх чиглэл өгчээ.
Б.Батзоригт хариуцлага тооцох эцсийн шийдвэрийг УИХ гаргана.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
596748
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: