Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Хаянхярваа Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ

2018 оны 11 сарын 12

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр МАН-ын бүлгийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн хувиар бус УИХ-ын гишүүний хувиар УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж байгаа гэдгээ мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ: 

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай нэр холбогдоод буй гишүүдийг шалгаж, ёс зүйн хариуцлага хүлээлгэн, улмаар гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагыг хүргүүлж байгаа аж.

Засгийн газрын гишүүдээс ЖДҮ-ийн асуудалтай холбогдсон гишүүддээ улс төрийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгаа юм.

Тэрбээр, “Бүх ард түмний эрхийг төлөөлөх гэж УИХ-д сонгогдсон. Тиймээс гишүүний хувиар энэ мэдэгдлийг хийж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг тойрсон асуудал сүүлийн өдрүүдэд нийгмийн бухимдлыг төрүүлж байна. Гэвч намын түвшинд ямар ч алхам хийхгүй байна. Б.Батзоригийг сайдын тушаалаас нь буулгаснаар ЖДҮ асуудал намжих байх гээд хүлээж байх шиг байна.

Намын дарга, Ерөнхий сайдтай зөрчилдөж байна, УИХ-ыг тараах гэж байна гэсэн хардлага байх шиг байна. Би Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хандаж УИХ-ын чуулган дээр үг хэлсэн. Ил тод шүүмжлэлийг зөрчил гэж үзэхгүй байна. Шүүмжлэл ил тод, нээлттэй байх тусмаа ал аа оноог нь засах ёстой. Хэлсэн шүүмжлэлээс зөвийг нь тунгаан бодох эсэх нь улс төрийн ухааны цар хүрээ харуулах ёстой.

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр над уруу давшлах явдал гарч байна. Би энэ бүхнээс айхгүй. Надад концесс, тендер зэрэг санхүүтэй холбогдсон зүйл байхгүй гэдгийг мэдэгдэж байна.

Тодорхой арга хэмжээ авч ажиллаж чадахгүй. Магадгүй цаашид У.Хүрэлсүхийг огцруулах гэж байна гэж худлаа цуурхал тарааж байна. Тийм асуудал байхгүй" гэлээ. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597084
0 эможи

зочин
2018-11-12 11:37
УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙХАД ОЧКОВ АВАХ ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙДАГ СОНИН НӨХӨР БАЙНА. УЗ ДЭЭР ИЙМ ШИЙДВЭР ГАРАХЫГ УРЬЧИЛЖ МЭДЭЭД ШААРДСАН ДҮР ИСГЭЖ БАЙХ ЮМ. ман-ЫН ДАРГАД ӨРСӨЛДӨӨД УНАСАН ХОР БАЙНА. УИХ-ЫН ДАРГАТАЙ НИЙЛЖ 60 ТЭРБУМЫГ АРГАЛЖ БАЙСАН НӨХӨР. ХОНГОРЫН АСУУДАЛ БОЛ АЙМШИГ БАЙЛАА. ТИЙМ ШУДРАГА ХҮН БАЙСАН БОЛ БҮР ЭРТ ЭНЭ АСУУДАЛЫГ ЯРИХ ХУГАЦАА БАЙСАН. ЮУНД ЯАРАВ. ЕРӨНХИЙЛӨГЧТӨЙ ТЭРСЭЛДЭГ ШАР ХОР АМЬСГАЛААС НЬ ХАРАГДАЖ БАЙНА. ИЙМ АРГА ЯВАХГҮЙ БОЛСОН. ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ШҮҮМЖИЛ ГЭДЭГ ЗАРЧИМ КОММУНИСТ АРГА ДАА.
keyboard_arrow_up