Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Нямдорж: Шүүх, прокурорыг улс төрийн байгууллага болгон хувиргасан нь Цахиагийн Элбэгдорж гэх овилгогүй этгээд

2018 оны 11 сарын 16

Arslan.mn

Өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилох, эсэхийг хэлэлцэв. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт шударга бус ажиллаж байна гэж шүүмжлэв.      

Ц.Нямдорж сайд “Би 1981 оноос хойш энэ салбарт 37 жил ажиллаж байна. Энэ хугацаанд Дээд шүүхийг долоон Ерөнхий шүүгч удирджээ. Тэдэн дунд Ц.Зоригт шиг шударга бус шүүгч байгаагүй юм. Дээд шүүхийг сүйрүүлж байна. Дээд шүүх шударга ёсны баталгаа биш, шударга ёсны булшлагч болж хувирсан. Ц.Зоригтын үед Монгол Улсын шүүх хоёр нүүртэй болсон. Арын хаалга, танил талгүй бол жирийн ардын  хэргийг номоор нь шийддэг. Харин мөнгөтэй хүмүүст шууд үйлчилдэг, хоёр нүүртэй.

Энэ гурван хүн хэрэг үйлдээгүй гэснийх нь төлөө Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй. 

Энэ нүүр монгол төр, монголын шүүхийг бүхэлд нь ялзруулж байна. Шүүх, прокурорыг улс төрийн байгууллага болгон хувиргасан нь Цахиагийн Элбэгдорж гэх овилгогүй этггээд. Ерөнхийлөгч болоод АТГ-ын даргыг шоронд хийж, шүүгч, Ерөний прокуроруудыг дуудаж дарамталсаар байгаад явуулж, өөрийнхөө үгнээс гардаггүй этгээдүүдийг томилсон. Тэр хүмүүс нь монголын хуулийн байгууллагуудыг захиалгат болгож хувиргасан. Одоо гор нь гарч байна. Захиалга авсан хүмүүс албан тушаал авдаг. Сүхбаатарын одон авч, гавьяат болдог. Гэмгүй хүмүүсийг шоронд хатааж, заримынх нь аминд хүрсэн. Шүүхэд дур зоргоороо авирлах нь ердийн үзэгдэл. Дээд шүүх шударга ёс, хуульт засагт биш дарга нарт үйлчилдэг, зодуурын хэрэгсэл боллоо. Хараат бус байдлыг дур зоргоороо авирлах гэж ойлгодог. Шаардлагатай гэж үзвэл ямар ч асуудлыг хэлэлцэх эрх УИХ-д бий. Энэ эрхээ эдлэх цаг болсон. Аль болгон гэмгүй хүмүүсийг шоронд хатаах юм.

Эрдэнэтийн 49 хувийнхны захиалгаар н.Одмаа гэж шүүгчийг томилсон. Давж заалдах шатны шүүх хурлаар 49, 51 хувийн маргааныг хэлэлцэхэд ХХБ-ны Хуулийн хэлтсийн дарга асн н.Батсуурь хурал даргалахад хэн ч, юу ч яриагүй. Энэ шударга ёс мөн үү? Энэ гурван хүн хэрэг үйлдээгүй гэснийх нь төлөө Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй. Монголын шүүх ам зургаар хүн шийтгэсэн. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт энэ хэргийг өөр дээрээ татан авч шийдэхдээ хууль зөрчсөн. Захиалгаар ийм ажил хийсэн. Шалгуулъя гэхээр шалгуулахгүй юм. Хэзээ нэг цагт үнэнд гүйцэгдэнэ шүү” гэсэн юм.

Хууль зүйн сайд С.Соёл-Эрдэнэд хандан, захиалгат ажилд оролцохгүй байхыг анхааруулснаар үгээ төгсгөв.    

Эх сурвалж: GOGO.MN           ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597198
2 эможи

zochin
2018-11-19 16:41
NYMDORJ gishuuniig ard tumeeen demjeerei , bukh zuiliig ilchilsen , daan ch gantsaaraa l zagnuulj khudal muuluulj ybsaar ikh l muu muukhaig ilruulj bna tand amjilt hkusie
keyboard_arrow_up