Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэнгүй

2018 оны 11 сарын 27

У.Хүрэлсүх: Монголын ардчилал, эрх чөлөөнд хамгийн тохирсон тогтолцоо бол ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжсэнгүй гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээллээ. Бүлгийн хуралдаанд 64 гишүүний 35 нь оролцжээ.

МАН-аас яг одоо мэдээлэл хийж байна.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын Удирдах зөвлөлийн хурал 10.00 цагт болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах шаардлагагүй гэж үзсэн. МАН-ын бүлэг 12.00 цагт хуралдаж, 100 хувийн саналаар энэ шаардлагыг дэмжсэнгүй" гэв. 

Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр орж ирсэн бөгөөд "Урилгагүй зочин ирлээ. Хөөчихгүй байгаа юм биз дээ" гэв. Тэрбээр "Бүлгийн хурлын шийдвэр хууль бус, ирцээ яаж бүрдүүлсэн юм бүү мэд" хэмээсэн юм.

Харин энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Манай бүлгийн 21 гишүүн гарын үсэг зурсан бичиг ирсэн. Хуулийн дагуу хэнийг ч шүүхийн шийдвэргүйгээр гэм буруутай гэж үзэхгүй. Өнөөдрийн байдлаар хууль хяналтын байгууллагаас гэм буруутайд тооцоогүй тохиолдолд бид хэний ч эрхийг хязгаарлах боломжгүй" гэлээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597601
0 эможи

keyboard_arrow_up