Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайдыг огцруулах тухай хуралдаанд ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон сайд нар оролцох эрхгүй

2018 оны 11 сарын 27

Arslan.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал хүргүүлсэн УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 27 гишүүн УИХ-ын дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Улсын ерөнхий прокурор, АТГ-т шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Шаардлагын гол агуулга нь, хэвлэл мэдээллээр ЖДҮХС-тай нэр холбогдсон гэгдээд буй сайд нар үнэхээр холбоотой, эсэх талаар бодит мэдээллийг ард иргэд болон УИХ-д мэдээлэх.

Хэрэв үнэхээр холбогдсон байвал энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөнд тооцогдох тул Ерөнхий сайдыг огцруулах тухай хэлэлцүүлэгт тэдгээр сайд нар оролцож, санал өгөх эрхгүй хэмээн үзэж байгаагаа Д.Хаянхярваа мэдэгдэж, Ц.Мөнх-Оргил гишүүн тайлбар хийлээ. 

Эдгээр нэр бүхий 27 гишүүн Засгийн газрын тэргүүнд маш тодорхой шаардлага хүргүүлсэн ч ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй байгаа тул ийнхүү дээрх байгууллагуудад шаардлага хүргүүлжээ. 

Хуулийн хүрээнд энэ Баасан гарагт багтаж, Ерөнхий сайдыг огцруулах талаар хэлэлцэж, шийдвэрлэнэ. 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 

  • 3.1.3.“ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлнэ хэмээн тодорхойлсон. Түүнчлэн 
  • 8.2.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэсэн заалтыг үндэслэж байна.

ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан мэдээлэл нь Засгийн газрыг огцруулах, цаашлаад УИХ-ыг тараах, иргэдийг гудамжинд гарч жагсаж тэмцэхэд хүргэж байгаа нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц асуудал тул Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо үүнийг авч хэлэлцэх ёстой хэмээн үзэж байгаагаа мөн хэлсэн юм.

Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболдод хуулийн дээрх заалтуудыг үндэслэн Ерөнхий сайдыг огцруулах тухай чуулганы хуралдаанд ЖДҮХС-тай холбогдсон сайд нарыг оролцуулахгүй байхыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх шаардлага тавьж байгаа юм байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597603
0 эможи

keyboard_arrow_up