Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Улс төрийн явуургүй үйл ажиллагаандаа АТГ-ын нэрийг оролцуулахгүй байхыг шаардаж байна

2018 оны 11 сарын 29

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар З.Баасанням: 

"Өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж "Хууль хяналтын байгууллагаас М.Энхболд гэх хүнийг хамгаалахаар ажиллаж эхэллээ. Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулан шалгана" хэмээн ярилаа.

АТГ-ын үйл ажиллагаанд хэн нэгэн хүн хөндлөнгөөс оролцдоггүй. Тиймээс улс төрийн явуургүй үйл ажиллагаандаа АТГ-ын нэрийг оролцуулахгүй байхыг шаардаж байна. 

Улс төрд нөлөө бүхий хүмүүс, тэдний хамаарал бүхий хүмүүс ЖДҮ-ээс зээл авсан талаар шалгалт хийж байгаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоо өгөх боломжгүй байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй хамааралтай үйлдвэр ЖДҮ зээл авсан эсэхийг шалгаж байгаа. Хууль бус үйлдлүүдэд шалгалт хийгээд авах арга хэмжээг нь аваад явна.

Одоогийн байдлаар гэр бүлээр нь хомроглон байцаасан асуудал байхгүй. АТГ өөрөө хуулийн үйл ажиллагаа явуулдаг. АТГ аль нэг нам бүлэглэлийн заавар, чиглэлийн дагуу  үйл ажиллагаа явуулдаггүй гэдгийг хэлмээр байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
597684
1 эможи

keyboard_arrow_up