Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх: Н.Номтойбаяраа Цагаан суваргын ордоо буцаагаад өгчих, ганцхан гэр бүл 36 лицензтэй байж болохгүй

2018 оны 11 сарын 30

Arslan.mn

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр Хэн, Юу хэлсэн талаар хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийн хуралдаанд оролцуулахгүй байх үүднээс зохион байгууллалттайгаар үг авах гэж байна.  

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ёс зүйн дэд хороо хүний муу үзэх гэж хуралдах гэж байгаа юм биш. Ашиг сонирхлын зөрчлийг гишүүдэд зайлшгүй сануулах үүрэгтэй юм. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Их хурал дотор ашиг сонирхлын зөрчилгүй хүн байгаа юм уу. Хэн нь ашиг сонирхлын зөрчилтэй, хэн нь зөрчилгүй болчихсон юм. Ашиг сонирхлын зөрчил гэдэг бол жишээ нь, сайдын асуудал яригдаж байхад тухайн сайд нь хуралд оролцохгүй байхыг л хэлээд байгаа юм. 

Өнөөдөр У.Хүрэлсүх гэдэг Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдаж байна. Төрийн гурван өндөрлөг та гурвыг төрөө тараа гэж биш төрөө тайван байлга гэж төрийн толгойд суулгасан шүү. Энийгээ хэзээ ухаарах вэ. Би байсан цагтаа цагдааг энэ заваан юманд оролцуулахгүй. Уржигдар АТГ-ын дэд дарга, хэлстийн дарга хоёр ордонд орж ирж байсан. Хууль хяналтын байгууллагыг энэ заваан юмандаа оролцуулдагаа болиорой. 

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Сангийн сайдын ширээн дээр Л.Болдын “Богд” банкаар бонд гаргуулна гэсэн бичиг байгаа. 

УИХ-ын гишүүн С.Санжмятав: Монголын төрийн асуудал нэлээд ярвигтай болсон цаг үед бид хуралдаж байна. Засгийн газрыг огцруулахтай холбоотой зарим зүйл хэлье. Гишүүдийн нэр төр, үр хүүхэд рүү дайрч давшилдаг асуудалдаа анхаараарай. Өнөөдөр хэн нэгэн гишүүнийг хөөх асуудал байхгүй. Хуулийн байгууллагаас эцэслэн тогтоогүй байхад. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Бид дотооддоо нефть үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах бүрэн боломжтой. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулах нь Засгийн газрын нэг зорилго. Тэгтэл энэ үйлдвэрийг битгий баригдаасай гэж өдөржин бодож шөнөжин зүүдэлж явдаг хүмүүс энэ танхимд бий. Цэвэрлэх байгууламжийн ажил энэ хавар эхэлнэ. Энэ томоохон ажлуудыг зогсооё гэсэн хүмүүс байгаа учраас Засгийн газраас хйиж байгаа ажлууд унах, зогсож болзошгүй байдалтай байна. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: ЖДҮ-ийн сангаас банкууд зээл авдаг нь байдаг л бизнесийн зарчим. 2018 оны төсөв батлагдсаны дараагаар танай сайд нар зохион байгуулалттайгаар олуулаа зээл авсан нь буруу. Ерөнхий сайдаа таниас асуухад ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзах, мэдэж байгаа бусад этгээд энэ тухай холбогдох байгууллага албан тушаалтанд мэдээллэх ёстой гэж байдаг. Ерөнхий сайдын хувьд ЖДҮ-чин сайдаасаа салаачээ. Та яагаад яриад байдаг шударга ёсоо биелүүлэхгүй ЖДҮ-тэй холбоотой нөхдүүдийг чуулганы танхимаас гар гэж хэлч чадахгүй байгаа юм. Их хурлын гишүүд Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцмоор байна. 30 гэр бүл гэж хэн бэ. Тэдний нэрсийг сонсмоор байна. Тэр гэр бүл дотор би байгаа юу. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Тэр 30 гэр бүлийн нэг нь та мөн. Ярьвал цаашаа зөндөө юм ярина. Тэрийг ард түмнээс асуу. Зөвхөн МАК компани гэхэд 36 лиценз эзэмшдэг. Цагаан суварга бол танай гэр бүлийн өмч биш. Би буцааж авч Монголын ард түмэнд өгнө. Ганцхан гэр бүл 36 лиценз эзэмшихгүй. Гэтэл нэг ч лицензгүй иргэн 3 сая байгаа байх. Цаашдаа та үүнийг байнга бодож байгаарай. 

Одоогоос 3 сарын өмнө би ЖДҮ-д шалгалт оруулсан. Би Б.Батзориг сайдыг сайд болсноос нь хойш 3 удаа анхааруулсан. Харамсалтай нь тэр хариуцлага алдсан. Тиймээс хариуцлагаа үүрсэн. Их хурлын зарим гишүүд манай сайд нараас хууль бус зүйл битгий гуйж бай. Авсан Цагаан суваргын ордоо ард түмэндээ буцаагаад өгчих. Монголын ард түмэн бүгдээрээ үүнийг эзэмшиг. Та нар шиг хүмүүстэй тэмцэж байгаа учраас надад хүндрэл бэрхшээл их учирч байна. Цаашдаа намайг Ерөнхий сайд хийгээд явах юм бол бидний босгосон пирамид нурж унах юм байна гэж та нар айж байна. 

УИХ-ын гишүүн Мөнхбат: Өнөөдөр намынхан Монгол улсын Ерөнхий сайдын барьж байгаа зарчим, хэрэгжүүлж байгаа ажил болохгүй байна. Өчигдөр намайг намаас хөөсөн байсан. Тэгтэл одоо хөөх асуудал яриагүй гэж байна. Нам бол намын даргын хувийн комнпани биш. Намд дотоод ардчилал байх ёстой. 2012 оны сонгуулийн өмнө яг ийм зүйл болж байсан. Бүгд гудамжинд гарч байлаа. Намынхан нь байрныхаа мөнгийг ч төлж чадахгүй байхад ерөнхий сайд Австрали улсад жаргаж байсан. Тэгээд дуудаж авчраад шадар сайд болгосон. 2020 онд сонгууль болоход энэ хүн дахиад л гадаад явах байх. Ингэхэд нам хамгийн их хохирдог. 2016 онд Хэнтийгээс нэр дэвш гэхэд та зугтсан. Та энэ ялалтыг авчирсан суудлын үр дүнгээр та өнөөдөр дарга гээд ширээ шаагаад сууж байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Би 1990 оноос хойш энэ намд байна. Тэр үед миний дүү ёстой сураг ч үгүй байсан. Намын түүхийн талаар чи надаас юу ч асуух хэрэггүй. Чи намайг Авсралиас авчирсан хүн биш, Би чамайг Солонгосоос авчирсан байх шүү. Чамайг намаас хөөсөн зүйл огт байхгүй. Дандаа худлаа зүйл ярих юм. Намаас хасах хүмүүсийн жагсаалтыг би гаргана. Би төр, намдаа их цэвэрлэгээ хийнэ. Үүний төлөө би 2020 оны сонгуулиар гарвал тэр л биз. Гарахгүй бол тэр л биз. Сонгуулиас айдаг жижиг хүн би биш. Чи бол баялаг түүхтэй хүн. Ах хүний хувьд чиний карьерт санаа зовоод юм ярихгүй байгаа. 

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Нефтийн үйлдвэрийг хамгийн их баригдаасай гэж хүсдэг хүний нэг. Хэн нь танд тэгж ярьсныг би мэдэхгүй байна. Үндэсний нефьтийн компаниудруу дайрч болж байгаа юм уу. Өнөөдөр үнэ тогтоохоо Засгийн газартайгаа ярьж байгаад тогтоодог ш дээ. 20 гаруй компани байна. Хайгуулаа хйиж Монголыг нефттэй болгоё гэж ажиллаж ирсэн. Танд хэнээс ямар мэдээлэл ирсэн болоод гишүүдийг инэгж гүтгээд байдаг юм бэ. ЖДҮ-ийн асуудлыг гол асуудал болгож байгаа ч тэрэндээ яг хариулахгүй тойруулаад л байх юм. Таны ярианаас харахад Засгийн газар үүнийг мэдэж байсан байна ш дээ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд энэ зээл яагаад очихгүй байгаа юм бэ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Засгийн газрыг огцруулах шалтгаан биш шалтаг бол ЖДҮ. Илрүүлсэндээ би их баярлаж байгаа. Зээлийг хууль бусаар авсан сайд нар байвал би огцруулна. Холбогдсон сайд нэр үгээ хэлээрэй. НИК гэж Монголын ганц өмчийг та нар хувьчилж авсан шүү. Та нар шатахууны үнийг хямдруул. Хувиараа зарж байгаа шүү.Засгийн газар гаалийн онцгой татварыг тэглэсэн. Ард түмнээ бод. Хангалттай баяжсан ш дээ. Чи нэг сэтгэл гаргаад өөрсөддөө жаахан алдагдалтай ч гэсэн шатахууны үнээ багасга л даа. Тэгвэл чамайг иргэд дахиад сонгоно.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 2018 оны төсвийг 2017 онд өргөн барьсан. 2019 онд мөнгө тавиагүй. Энэ сангийн 2016, 2017 оны үйл ажиллагаанд шалгалт хийж хамгийн үр ашиггүйгээр зарцуулсан байна гэдгийг илрүүлсэн. Татвар төлөгч нарын мөнгийг хамгийн зөв зохистойгоор зарцуулах ёстой гэж үзсэн. 

Чуулган завсарлалаа. Үдээс хойш 15 цагт хуралдаан эхэлнэ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597717
1 эможи

zaya
2018-11-30 16:45
Hvrelsvh said saihan amiig ni tagalsan hariult ogch bna da esto zov amjilt hvsie tand
keyboard_arrow_up