Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Н.Номтойбаяр: Ерөнхий сайдаа шүүх дээр уулзъя

2018 оны 11 сарын 30

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Өнөөдрийн Монголын улс төрийн дүр зургийг хараад би ичиж байна. МАН ингэтлээ доошоо орж байгаагүй. 27 гишүүн Засгийн газрыг унагах гэж үзэж байна. Энэ хэдтэй тэмцэнэ гэж ярьж байна. Та харин дэргэдээсээ хариуцлагын зудаасаа ярихгүй яасан юм бэ. Та өнөөдөр УИХ-ын гишүүдийг хууль бусаар тагнах, гүтгэх зэрэг ажлыг их хийж байна. Их цэвэрлэгээ хийнэ гэж яриад л байх юм. Та бизнес хийж байгаа иргэдийг дэмжихийн оронд өөдөөс нь дарамтлаад зогсож байна. Улс төрчдийн ёс суртахуунгүй байдалд дүгнэлт хийгээрэй. Баялаг бүтээгч, намын гаралтай хүмүүсийг та ялгаж харж сур. Монголын ард түмэн таниас хариуцлагыг нэхэж байна. Хэлмэгдүүлэлтийг эхлүүлэх гэж байна гэж ярьж байна. Таны чихийг бөглөсөн байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр Монгол төрийн систем Ц.Элбэгдоржийн гарт байгаа нь үнэн. Эрдэнэтийн 49 хувь яаж шийдэгдсэн бэ. АТг-т хэргүүд очоод яагаад усанд хаясан чулуу шиг алга болдог юм бэ. Энэ бүхэн М.Энхболд гэдэг хүн дээр очоод л гацдаг. М.Энхболд хууль бусаар хурлаа орхиод дэгийн тухай хуулиа зөрчөөд гараад явсан. Ёс зүйн хороо өчигдөр гэнэт амь орсон. Энэ бол УИХ-ыг хуралдуудахгүй байх нэг арга байсан. Өнөөдөр Монголын төрийг бүлэглэл удирдаж байгаа нь үнэн. Монгол улсын Засгийн газрыг огцрох хэмжээнд хүрэх асуудал бол М.Энхболдыг огцруулах асуудалтай холбоотой гарч ирсэн. М.Энхболд таны асуудлыг ярьсан болохоос Засгийн газрын асуудлыг яриагүй. Та өөрийн хүсэлтээр ажлаа өг.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Цагтаа таныг үг дуугүй сонсож явсан залуу улстөрчийн нэг би. ЖДҮ-ийн сайдаа зайлуулахаасаа өмнө та наад шударга ёс гэдэг үгээ битгий амнаасаа гарга. 25 жилийн ой нь өнөөдөр тохиож байгаа компани маань нэг удаа төрийн өмчийн хувьчлалд орж үзээгүй, төрөөс тендерт орж үзээгүй. Тэгтэл таны амнаас гарсан үгнээс болж компани маань муухай харагдаж байна. Цагаан суваргын ордыг буцааж өг гэж байна. Угаасаа ард түмний өмч хэвээрээ. Манайх харин тодорхой хугацаанд л ашиглаж байгаа. Өмчлөх, ашиглах гэдэг асар өөр ойлголт. Одоо та бид 2-ын дараагийн уулзалт шүүх болсон. Маш их гутаан доромжлогдлоо. Өнөөдөр таны яг үнэн дүр төрх илчлэгдлээ. Та ерөнхий сайдынхаа ажлыг бүрэн ойлгоогүй байна. Та төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг хүсээд байгаа юм бишүү.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газрыг огцруулах шалтгааны асуудал ЖДҮ. Энүүгээр дамжуулан Монголын улс төрийн хатиг хагарч байна гэж ойлгож байна. Нэг гишүүний авсан зээл нийт зээлийн хэмжээнээс илүү байна. Асем, Эрдэнэтийн луйвар, Дубайн гэрээ зэргийг шалгах хэрэгтэй.

ХНХ-ын сайд С.Чинзориг: Ард түмэн биднийг сонгохдоо бидний өмнөх асудулыг шийдвэрлээрэй л гэж сонгосон. Тэгтэл бид өөрсдийнхөө асуудлыг шийдэх гээд л зунжин намаржин үзлээ. Одоо энийг зогсоох хэрэгтэй. Би зарим хэрүүлээс үнэхээр залхаж байна. Засгийн газарт ажиллаж байгаа хүний хувьд бидэнд алдаа бий л бай. Тэгэхдээ одоо эв нэгдлийг сахиад олон түмний өмнө тулгамждаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Бидэнд эдийн засгийн жаахан боломж гарч байхад үүнийгээ ашигламаар байна. Бид нар бие биенийхээ мууг яасан ч их мэддэг юм. Өнөөдрөөс эхлээд хувь хүнрүү хэтэрхий дайрахаа болимоор байна. Олон түмэн ч гэсэн хэрүүлээс залхаж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Засгийн газар ажлаа сайн хийхгүй байна. Сайн хийж байсан бол гадныхан Монголоос хүн хулгайлах гэж оролцохгүй байсан. Нууц хуралдаан зохион байгуулахгүй байсан. Энэ асуудалд хариуцлгагүй хандаж байна. Үндсэн хууль парламентдаа хүндэтгэлтэй хандаж байгаарай гэсэн хууль байдаг. Гэтэл У.Хүрэлсүх та энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Төр нь өөрөө хуулиа дээдэлнэ гэж заасан. Засгийн газар энийг биелүүлж чадахгүй байна. Чадаж байсан бол ЖДҮ-ийн асуудал гарч ирэхгүй байсан. Ерөнхий сайд эв нэгдлийг хангаж чадахгүй байна гэж бодож байна. Их хурлынхаа гишүүдийг хөдөө гадаагаар нь дуудна, 64 хүнээ хагална. Намын түүхэнд анх удаа Ардчилсан намтай нийлж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаасан хүн бол та. Таны Засгийн газрын бүх гишүүд УИХ-д ажиллаж байна. Засгийн газрын 15 гишүүн УИХ-д ирээд суучихаар их хурал яаж Засгийн газартайгаа хариуцлага тооцох юм бэ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597729
1 эможи

Nyamdorjii
2018-12-01 21:54
Nomtoibayaraa chi Nyamdorjoos " Zasgiin gazriig huuliinha togtooh gej baina"gej helsen geed hevleleer bichigdeed baina. Huuliin hureend zasaglahaa arai l hellgui yum shig.Tegeheer nogoo yal ni huuli,duremgui, es zui geh yumgui zasagtai bolohiig demjeed ch baigaa yum uu?! esvel zasag huulias gaduur ajilval zasgiin ajiltnuud ch mordoj taarah yum shig, tsaash uhaj bodvol huuli zuin yaam geh baih hereggui ch yum shig .Ene ugee hoerdmol utgaguigeer ard tumendee tailbarlaad agvol ard irgede heregtei geed asuud baina geed damjuulaad ogno uu
Зочин
2018-12-01 15:17
Ман бүгд адилхан луйвирчид ш дээ. Хүрэлсүх ч ариун амьтан биш
Zzz
2018-12-01 14:20
Ene zaluu unen umtai uma.Ard tumnii umchiig ashiglaj duusaad sendiichsen shoroo uldeej bgaga oilgodoggui mal uma.
Зочин
2018-12-01 06:32
NOMTOIBAYRAA TANAI GER BUL YASAN HANAJ TSADDAGGUI UYM BE TSAGAAN SUBARGIIG TANAI GER BUL IDEED DUUSCH BAIGAA ORMIIG N TANAI GER BUL IDEED ARD TUMEN SHABHRUU DOLOOHUU TEE MUU LALRAA CHI HUN ALSAN HUCHIN HIISNEEREE SHUUH DEER OCHIH YSTOI SHUU MONGOLIIN ARD TUMEN BUGD MEDNE ODOO HULGAILSAN ORDUUDAA BUTSAAJ OG SHUNALTAI MUU NOBSHNUUDAA
keyboard_arrow_up