Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БАРИМТ: Б.Баттөмөр ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн буухиаг үргэлжлүүллээ

2018 оны 12 сарын 03

Arslan.mn

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх ААН-ээр зээл авсан төрийн хариуцлагатай албан тушаалтнуудын нэр тодорсоор... 

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хуулийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг" хэлдэг билээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн (Дархан-Уул аймгаас сонгогдсон) Б.Баттөмөрийн 80% эзэмшдэг Мондем ХХК ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300,000,000 төгрөгийн зээл авжээ.

Баримт 1, Мондем ХХК 2018.10.17-нд ЖДҮХС-гаас 300,000,000 төгрөгийн зээл авжээ. 
Эх сурвалж: Шилэн данс, зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.

Баримт 2, Мондем ХХК-г үүсгэн байгуулагч нь Баагаагийн Аюуш болон Ойн Бирж ХХК.
Аюуш нь Баттөмөр гишүүнтэй адилхан Баагаа нэртэй эцэгтэй буюу ах/дүү. 

 

 

Баримт 3, Мондем ХХК-г үүсгэн байгуулсан Ойн Бирж ХХК-г Баагаагийн Баттөмөр гишүүн үүсгэн байгуулжээ. 

 

Баримт 4, УИХ-ын гишүүн Баагаагийн Баттөмөр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Мондем ХХК-ийн 80%, Ойн Бирж ХХК-ийн 100% хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Ингэснээр Б.Баттөмөр гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын 14 дэх гишүүн боллоо.

Тэрээр өнгөрсөн баасан гарагт болсон УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хамгаалж кноп дарсан билээ.

 

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597795
0 эможи

Зочин
2018-12-04 19:00
Үхээрэй
зочин
2018-12-03 17:33
татварын ерөнхий газар,гаалийн ерөнхий газрын даргаар насаараа ажиллачихаад яасан ханаж цаддаггүй бирд шиг шуналтай новш вэ
keyboard_arrow_up