Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх: ЖДҮХС-гаас зээл авсан асуудал байгаа бол хуулийн байгууллагад шалгуулаарай гэж дүүдээ хэлсэн

2018 оны 12 сарын 19

МАН-ын Бага хурал яг одоо түр завсарлаад байна. Тус намын дарга У.Хүрэлсүх үг хэлж түүний дараагаар гишүүд асуулт асууж байгаад хурал завсарласан юм. 

Энэ үеэр МАН-ын Бага хурлын зарим гишүүн У.Хүрэлсүхээс түүний дүү Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан эсэх асуудлыг тодруулсан байна.

У.Хүрэлсүх хариулахдаа "Би аав, ээжээс тавуулаа. Том ах маань тэтгэвэртээ гарсан. Одоо таксинд явж халтуур хийдэг. Эгч маань мөн тэтгэвэртээ суусан. Одоо Солонгост ажиллаж, амьдардаг. Бага дүү маань Барилга, хот байгуулалтын яаманд ажилладаг. Хар багаасаа төрд ажиллаж өөрийн мөнчгөрөөрөө төрд ажиллаж яваа хүн. Нөгөө дүү маань хувиараа бизнес хийдэг. Жилдээ дөрвөн удаа л уулздаг. Цагаан сар, наадам, шинэ жил, хааяа сайхан зан хөдөлсөн үедээ уулздаг. Үнэхээр ЖДҮХС-гаас зээл авсан зүйл байгаа бол түүнийгээ хуулийн байгууллагаар шалгуулаарай гэж хэлсэн. Хэдэн ах, дүү нар маань бие биедээ гай болчихгүй юмсан гэж мөрөөрөө л ажиллаж амьдардаг. Тиймдээ ч тэр бүр уулзалдаж чадахгүй л явдаг" гэжээ. 

МАН-ын Бага хурал завсарлаж байгаа бөгөөд завсарлага дуусахаар 44 гишүүн үг хэлэхээр нэрээ өгөөд байгааг эх сурвалж мэдээллээ. 

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598457
1 эможи

Зочин
2018-12-20 09:26
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэж үүнийг л хэлээд байгаа юм уу даа...........................
keyboard_arrow_up