Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Сандуйн ярилцлага олон улстөрчдийн үнэн төрхийг илчилж, 60 тэрбумыг дахин өөр өнцгөөс харах боломж олголоо

2018 оны 12 сарын 26

Нийслэлийн намын дарга асан Ц.Сандуйн хэвлэлд өгсөн ярилцлага олон хүний эмзэг цэгийг оножээ. “60 тэрбум” гэх асуудалд хамгийн их нэр холбогддог энэ залуу саяын ярилцлагаараа тухайн үед юу болсныг нэгд нэгэнгүй ярьжээ. Өмнө нь хүмүүс 60 тэрбумын талаар зөвхөн нэг талын тайлбар сонсож байсан бол өнөөдөр хоёр талын тайлбар гарч, хүмүүс өөр өөр өнцгөөс дүгнэж цэгнэж эхэллээ.

2014 онд А.Ганбаатар Доржзодовыг Ц.Сандуйтай танилцуулснаар энэ хэргийн эхлэл тавигджээ. “60 тэрбумын гэх энэ асуудал бол эсрэг намынхнаа намнах гэсэн зорилготой улстөрийн увайгүй үйлдэл” гэж ярилцагч дүгнэжээ. Учир нь Доржзодов Ц.Сандуйтай танилцах гэсээр байгаад танилцсан, танилцсаны дараа уулзалтуудаа бичиж, улстөрийн зорилгоор ашигласан нь л үүнийг гэрчлээд өгнө.

Ц.Сандуй ярилцлагаараа хэд хэдэн шинэ мэдээлэл цацлаа. Тухайлбал:

  1. 60 тэрбумын схем бол Доржзодовын надад танилцуулсан санал гэж Ц.Сандуй ярьжээ. “Доржзодов, А.Ганбаатар хоёр өөрсдөө хийсэн гээд сонгуулийн стратеги төлөвлөгөө танилцуулсан. Би ч гэсэн өөрийн санаагаа хэлж, харилцан ярилцаж байсан нь үнэн. Дараа нь намуудын санхүүжилтийн гээд байгаа 60 тэрбумын схемээ танилцуулсан. Үүнийгээ бусад намууд ч яг ингэж хийдэг гэж ярьдаг байсан. Энэ бол Доржзодовын санал. Би тэрийг нь сонсоод ярилцаад сууж байсан нь үнэн. Гэхдээ хэрэгжүүлэх боломж байхгүй гэдгийг хэн ч мэдэж байгаа. Яриа төдий л зүйл. Доржзодов маш сайн ярьдаг хүн. Тэр бидэнтэй уулзахдаа өөрөө хамгийн их ярьдаг байсан. Дараа нь А.Ганбаатар ярина. Би ихэвчлэн сонсдог байсан. Гэтэл нийтэд тарсан бичлэг дээр би хамгийн их яриад Доржзодов өөрөө огт ярьдаггүй. Энэ бичлэг бол энд тэнд болсон олон уулзалтын эвлүүлэг” гэж ярьсан байна. Үүнээс өмнө Доржзодов 60 тэрбумын схемийн зохиогчийг Ц.Сандуйг гэсэн ойлголтыг нийгэмд тараасан юм.
  2. Доржзодовтой хийсэн уулзалтад М.Энхболд дарга байгаагүй гэж Ц.Сандуй хэлжээ. Энэ их сонирхолтой мэдээлэл.”М.Энхболд дарга уулзалтад нэг ч удаа ирж байгаагүй гэдгийг дахин хариуцлагатайгаар хэлье. Тэр бичлэгт дуу хоолой нь байгаа болохоор хүмүүс  М.Энхболд даргыг хамт байсан юм байна гэж ойлгоод байж магадгүй. Үнэндээ тухайн үед үнэн зөвийг нь ялгаж салгаж яриагүй бидний алдаа болжээ” гэж ярьжээ. Түүний ярьснаар хэзээ болсон, ямар уулзалтаас М.Энхболд даргын дуу хоолойг бичиж авч, ашигласныг мэдэхгүй гэжээ. Харин Доржзодов “М.Энхболд нэг удаа ирж сонссон” гээд, хажуунаас нь авсан зураг харуулаад байдаг. Энэ тайлбараас харахад Ц.Сандуйн хувьд худлаа ярьж, өөрөө өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйгээ мэдэх хүн. Худлаа яривал дороо баригдана гэдгийг ч мэднэ. Тиймдээ ч үнэнийг л ярьж байна гэж дахин дахин батлаад байгаа бололтой.
  3. “60 тэрбумын схемийг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар ч адилхан сонссон” гэж хэлсэн нь өнөөдрийн тэмцэгч гурвын үнэн царайг дэлгээд өгчээ. “Үгүй, бид сонсоогүй, тэнд байгаагүй” гээд л өнөөдүүл нь бичиг цаас шидэж, ариун цагаан амьтад мэт гүйцгээж байна. Ц.Сандуйн ярьснаар “У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарт 60 тэрбумын схемийг А.Ганбаатар танилцуулсан. У.Хүрэлсүх дарга тэрийг сонсоод “Мундаг төлөвлөгөө байна. Би олон сонгуульд орж байхдаа ийм цэгцтэй стратеги төлөвлөгөө үзээгүй” гэсэн. Үнэндээ тэр бол ердөө нэг хүний санаа, ийм байж болох юм гэсэн ажлын хувилбар юм. Тэрийг нь хот дээр ч, нам дээр ч ярьж хэлэлцсэн нэг ч хурал болоогүй. Үүнийг ярьж хэлэлцсэн албан ёсны нэг ч бичиг баримт байхгүй. Хэдэн хүний хооронд ярьсан яриа” гэжээ.
  4. “Байдал иймдээ хүрэхийг мэдсэн бол би ажлаа өгдөггүй байсан юм” гэж Ц.Сандуй ярьжээ. “Тэр ёстой үнэн хэлж” гэж олон хүн ярьж байна. Түүнийхээр бол Ерөнхийлөгчийн сонгуульд хотод ялагдсан хариуцлагаа хүлээж ажлаа өгсөн юм байна. Үнэндээ 2016 онд хотод ялагдашгүй гэж байсан Э.Бат-Үүлийн багийг үнэмлэхүйгээр ялсан гавьяа ч Ц.Сандуйд ирэх ёстой. Тэрбээр дараа нь нийслэлийн иргэдийн хурлын дарга болж, удалгүй ажлаа өгсөн билээ. Энэ тухайгаа “Хүмүүс юмыг их амархан мартдаг. Намайг маш их балбасан. Хүмүүс жагсаагаад, захиргааны хаалга хүртэл эвдүүлээд, ажлаа өгөхийн хооронд хүнд мөнгө өгч оймс хүртэл шидүүлээд л. Манай Д.Амарбаясгалангийн л хийж байгаа ажил шүү дээ. Элгийг нь татааж байсан шүү. Би тэр үед нэг ч үг хэлээгүй. Би энэ намыг өнөөдрийн ийм байдалд хүрэхийг мэдсэн бол ажлаа хэрэггүй өгч дээ гэж бодож байна. Би ялсан намын дарга байж яагаад ажлаа өгөх ёстой юм гээд л суусан бол болох л байсан. Үгүй ядаж Иргэдийн хурлын даргатайгаа үлддэг байж гэж бодож байна. Ердөөсөө л энэ бүх юм албан тушаалын төлөөх өрсөлдөөн юм шүү. Албан тушаалыг нь авахын тулд гүтгэнэ, доромжилно, гутаана гээд олон ажлыг намын зарим нөхөд маань хийж явна даа” гэсэн байна.

Үнэхээр ч Ц.Сандуй дарга даамал явахдаа У.Хүрэлсүхтэй ойрхон шадарлаж  явжээ. Д.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар бол үй зайгүй ойрхон явсан нөхөд нь. Өнөөдөр найзууд албан тушаалд хүрчихээд гудамжинд яваа нэгнийгээ яаж элдвээр хэлж байгааг хүмүүс хараад л сууж байна. Найзалж нөхөрлөж яваа хүмүүс нь ч анзаарч байгаа биз ээ.

  1. “Хүмүүсийн эвийн мэлмий сохорч дээ” гэж Ц.Сандуй хэлжээ. Нээрэн ч МАН өнөөдөр яаж байнаа. Хоёр тал болж, талцаж хэрэлдээд, одоо бүр жагсаал цуглаандаа тулж байна. Яг ийм үед эвлүүлэх хүн хэрэгтэй байна гэж хэлсэн Ц.Сандуйн үгийг анзаарч байгаа хүн алга. Тэрээр улстөрийн амьдралд идэвхтэй орж байгаагаа энэ ярилцлагаараа бас хэлжээ. Энэ үг олон хүнд эвгүй сонсдож мэднэ. Ядаж байхад “Хүмүүс юмыг их амархан мартах юм. Ямар байснаа, юутай байснаа, ямар хугацаанд ямар том албан тушаалд очсоноо хэзээ ч битгий мартаарай гэж хэлмээр байна. Эргээд нэг санаарай. Ямар хувцас өмсдөг байснаа юу өмсдөг болсон, ямар том машин унадаг болсноо хэзээ ч битгий мартаарай. Би мэднэ ээ. Надад хүмүүсийн бүх баримт, намтар бий шүү” гээд сануулчихсан байдаг. Хэрэв ичих нүүр гэж байдаг бол найз нөхөд нэртэй хэдэн хүмүүсийн нүүр нь ядаж улайж байгаа байх даа.

Ц.Сандуйн ярилцлага энэ мэт олон шинэ мэдээлэл агуулжээ. Мэдээлэл тэнцвэртэй байна гэдэг аливаа зүйлийн бодит байдлыг эрүүлээр шинжилж дүгнэх боломж олгодог сайн талтай.

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
598628
2 эможи

Зочин
2019-01-05 15:53
Сандуй анх 2016 онд ийм яриа болсон гэж хүлээн зөвшөөрч байсан шүү дээ. Одоо болохоор шал худлаа яриад байгааг ард түмэн бид мэднээ. Битгий ард түмний толгойг худлаа үгээр хуурах гээд бай!!
Зочин
2018-12-29 18:50
Иргэдийн хурлын дарга болонгуутаа Сандуйгийн хар барилга баригдсан. Тэр хавьд машины түгжрэл үүсчихсэн, тэр барилгыг тойруулан зам барьж байна даа Энэ бол шударга явдал юм биз дээ
baasanjargal
2018-12-27 01:29
ene sandui gedeg xun zoruuleed buxaad bgaa yum bishuu
Зочин
2018-12-26 16:00
tegeed xen ni aalz bolson Xurelsuxiin xoliig taslay gej yarisan yum boldoo.Arai Xurelsux ooriinxoo xoliig tasalna gej yarisan yum bolov uu? kkkk
keyboard_arrow_up