Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбоотой хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

2019 оны 1 сарын 10

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг АТГ-аас шалгасан билээ.

Н.Батбаярын хувьд АН эрх барих үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, “Чингис”, "Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан юм.

Экс гишүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасны дагуу яллагдагчаар татсан. Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэх асуудлаар шалгуулж дуусчээ.

Тэгвэл Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд Ч.Отгонбаяр Б.Гарамгайбаатар Р.Онон Н.Батбаяр нарт холбогдох хэрэг ирсэн байгаа бөгөөд өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлэг нь болно. Хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг тодорхой болгох юм.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599045
1 эможи

keyboard_arrow_up