Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Хүрэлбаатар: Монгол улсын төсвийн орлого түүхэнд анх удаа 10 их наяд төгрөгт хүрч, ашигтай гарлаа

2019 оны 1 сарын 14

Arslan.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурал Сангийн яаманд болсон юм. 

ШУУД ҮЗЭХ: 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

2018 оны Монгол улсын нэгдсэн төсвийн орлого түүхэндээ анх удаагаа 10 их наяд төгрөгт хүрч, ашигтай гарлаа. Нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгдлээ. Батлагдсан төсвийн орлого 90 хувьтай байна. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9,234,9 тэрбум төгрөг, зарлага 9,222,9 тэрбум төгрөг төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 11,9 тэрбум төгрөг байна. 2010 оноос хойшхи төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл анх удаагаа ашигтай гарч байна. 

Нийт төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр давж биелсэн. Уул уурхайгаас 670 тэрбум төгрөг бусад нэмэгдсэн орлого бол 1,370,0 тэрбум төгрөг байна. Монгол улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь мөн энэ үзүүлэлтэд хамаатай гэж үзэж байгаа. Үүнээс гадна төсвийн сахилга батыг улс орон даяар сахиж эхлүүлж байгаа. Сүүлийн 10 орчим жилд төсвийг тодотгож байсан. Төсвийн тодотгол хийнэ гэдэг төрийн зардал нэмэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр 2018 онд У.Хүрэлсүхийн засгийн газар төсвийг тодотгохгүй гэж мэдэгдээд энэ жил тодотгол хийгээгүй. Тэгэхээр төсвийн орлого зөв тооцож эхэлж байна. Дээр нь гарах зардлаа зөв тооцож эхэлж байна. 

2018 онд НӨАТ-ын буцаан олголтоор 600 мянган хүнд 78 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгож байсан. Тэгвэл энэ жил 808 мянган хүн 120 тэрбум төгрөгийг олгохоор болсон. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599229
0 эможи

Зочин
2019-01-15 08:38
Dajgui dajgui bayarlalaa 12-16 onii hoorond yostoi tag zogsson ediin zasagiig yostoi goyo idvehjuulj bn odoo ail urhiin haalgaar oruulah heregtei ardiin nam mie eeg zailaar ene balai ulsturjiltuu zogsoohgui bol 20 onii songuulid an namd ashigtai ard tumend hohiroltoi bolno shuu yah ch bodson ardiin nam ni tur barih ni irged bidend ih saihan bh yum bnshde
kkk
2019-01-14 14:37
ard tumni mongiig tatvar nereer huraachaad yaj ingej orlogo yarj bnaa, ard tumen yaduursaar bna
keyboard_arrow_up