Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөгийн Ерөнхийлөгчийг “Хулгайч“ гэсэн экс Ерөнхийлөгчид Зөрчлийн хууль үйлчлэх үү

2019 оны 2 сарын 15

Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдсоны дараахан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар прокурорт 178 хуудас материалыг гардуулсан.

Arslan.mn

 Тэгвэл уржигдар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хариуг нь барьж, цахим сүлжээгээр гэнэтийн мэдэгдэл хийлээ. Үүний дараахан Х.Баттулгатай холбоотой 79 үг хэлсэн гэх хоржоон цахим ертөнцөд тархсан юм.

Ингэхдээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөгийн Ерөнхийлөгчийг архаг хулгайч хэмээн хэдэнтээ тодотгохдоо “Х.Баттулга хулгайчийн араншингаа гаргаж байна. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хун томилох гэхээр хулгайч нар л олддог юм” гэсэн.

Экс Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдлээс нэг зүйлийг анзаарч болно. Хэрэв энгийн иргэн, хэн нэгэн өнөөгийн Ерөнхийлөгчийг архаг хулгайчаар, бүр хамтрагчидтай нь хамт доромжилсон бол өнөөдөр хуулийн байгууллагад чихдүүлчихсэн хорих ангид хэвтэж байх байсан. Тэр дундаа сэтгүүлчид бид Ерөнхийлөгчийг архаг хулгайч гэх нь байтугай эрх, үүргийнхээ дагуу хардсан ганц л өгүүлбэр бичихэд Зөрчлийн хуулиар “алуулдаг”.

Бараг өдөртөө л шүүхээс “дуудлага” ирнэ. Харин өнөөгийн Ерөнхийлөгчийг олон түмний өмнө хулгайчаар нь цоллосон экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Зөрчлийн хууль үйлчлэх болов уу даа.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин, С.Уянга
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
2
angry an post
1
600250
11 эможи

xan
2019-02-17 12:56
xuulia dagaache ebeg shorondon xii xoshnogo bolgo
Zochin
2019-02-15 16:59
Ene niigemiinn shvvh chadamjgvi bolj geel haraav.getel ene niigmiig ene Hvn l bvteegee biz Dee.
Zochin
2019-02-15 16:56
Bylchirhai shig novsh doo.
zocnin
2019-02-15 15:17
Battulgiin hulgaichiig sain meddeg Ebe toriin ondor alba hashij baihdaa yagaag arga hemjee abaagui yabj baisan uym boloo
Балдан
2019-02-15 09:35
Энэ нөхрийн юм цухуйгаад ирхэд зүгээр шалгуулахаас айгаад шээс нь гоожиж байгааг хараач. Шалгуулаад нэр нь цэвэр гараад ирвэл өөрт нь хэрэгтэй юм биш үү? Асуудалтай болоодл хүн бүрт үсчиж, хорон үгээ цацаж байгааг өнөөдрийн иргэд мэдэх болсон
keyboard_arrow_up