Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хуралдаж 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа
2019 оны 2 сарын 27
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдаан Хууль зүй дотоод хэргийн яаманд боллоо. Тус хуралдаанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэж, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна. Мөн 2018 оны гэмт хэргийн нөхцөл байдал, нийслэл болон Дорноговь, Архангай аймгийн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэж шийдвэрлэжээ.
Эх сурвалж: ХЗДХЯ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
600649
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: