Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Салхит”-ын тусгай ажиллагааг “Эрдэнэт” дээр давтах уу

2019 оны 3 сарын 04

Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа 2019 он гарахын өмнөхөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордыг дайлаар мордож очоод “эзэлж” байв.

Arslan.mn

Амралтын өдрийн өглөөгүүр гэнэтхэн цахим сүлжээнд баахан хар машин тоос манаруулан давхиж, нэгэн “кээмп”-д очоод, тэр машинуудаас Г.Занданшатар гэдэг “жанжин” зэвсэг агссан, нүүрэндээ багтай тусгай албаныхныг дагуулчихсан бууж, харуул хамгаалалтыг нь хариуцдаг бололтой саарал хувцсаар жигдэрсэн хэдэн пөөнөгөр нөхрийг том том дуугарч айлгаад, нам нам тонгорч унагаад гарыг нь хүлж байгаа жигтэй сонин бичлэг тавигдаж байлаа. Бас телевизийн камер дагуулчихсан. Тэр нь “жанжин”-ы үг, хөдөлгөөн бүрийг алдалгүй бичсэн байв.Үйл явдал нь ийм сүртэй. Харин уг зорилго нь учиргүй “даруухан” байсан юм билээ. Г.Занданшатар Салхитын мөнгөний ордын лицензийг цуцлах гэж л явсан байдаг.

Уг нь ганц лиценз цуцлах тухай мэдэгдлийг гардуулахад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар байтугай тагнуулын тусгай албаныхан ч хэрэггүй юм. Мэргэжлийн байгууллага шийдвэрээ гаргаад, нэг байцаагч очоод л гардуулчих эд байв. Ингэж сүржигнэж очоод ганц цаас гардуулчихаад л буцсан байдаг юм. Мэдээж хэрэг, лиценз цуцлах хуулийн шаардлага үүссэн л байгаа юм. Улаанбаатарт буцаж ирсэн хойноо Г.Занданшатар “…Салхитын лицензийн талаар сонирхсон бүхнийг нэр устай нь тэмдэглэн мэдээлж байх” үүргийг АМГ-ынханд өгч, нэг хэсэг энэ асуудлаар төрийн байгууллагынхан ч ам ангайж чадахаа больсон.

Гэтэл хэдхэн хоногийн өмнө Салхитын ордын наймаа, эзэмшилтэй холбоотойгоор Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан хуулийн фирмд хуульчаар ажилладаг эмэгтэй нас барсан хэрэг гарав. Энэ явдлын дараа өнөөх сүржигнээд байсан Г.Занданшатар ажил үүрэг нь солигдсон гээд холдсон уу яасан таг чиг. Юутай ч Г.Занданшатарын “Хүргэн хүү”-гийн Дэмбэрэл шиг тусгай ажиллагаа явуулж дуулиан шуугиан тариад байсны дараа ийм зүйл болсон юм. Тэгвэл ийм ажиллагаа “Эрдэнэт” үйлдвэр дээр болж магадгүй байна. “Жанжин” нь бас л ЗГХЭГ-ын дарга хүн болж байна.

Томилогдоод удаагүй ч “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар онцгой анхаарал тавьж, зарим нэг шийдвэрийг гаргаад байгаа Л.Оюун-Эрдэнэ энэ ажиллагааг удирдах бололтой. Учир нь 2019 оны хоёрдугаар сарын 27-ны Засгийн газрын хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсантай холбоотой Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байх үеийн Засгийн газрын хуралдааны протоколыг ил болгож байгаагаа мэдэгдсэн.

Мөн худалдаж авсан процесс нь олон хууль зөрчсөн гэдгийг онцолж байв. Тэрбээр энэ асуудлаа тэр өдөртөө ҮАБЗ-д танилцуулсан байдаг юм. Харин үүнээс хоёр хоногийн дараа энэ сарын 1-ний өдөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч “Монголын зэс корпораци”-ийнхан Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгөв. Тэд өөрсдийгөө гүтгүүлсэн, нэр хүндээ халдлагад өртсөн гэж үзсэн байна.

Тэгвэл өчигдөр бүтэн сайны амралтын өдрийн өглөө ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордон дахь албан өрөөндөө эртлэн ирж “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалыг шалгах, УИХ, Засгийн газрын тогтоолыг биелүүлэх ажлын хэсгийнхнийг дуудаж цуглуулсан тухай мэдээлэл бидэнд ирлээ.

Тэрбээр ажлын хэсгийг хуралдуулж, энэ хурлаараа хоёрдугаар сарын 27-ны өдөр ҮАБЗ-өөс гаргасан Зөвлөмжийн талаар хэлэлцсэн гэсэн мэдээлэл байна.

Уг Зөвлөмжид “Эрдэнэт”-ийн 49 хувийг Төрд буцаан авах асуудлаар тодорхой арга хэмжээ авах тухай тусгасан бололтой юм.

Тиймээс уг Зөвлөмжийн дагуу Ажлын хэсэг хэрхэн ажиллах талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар хуралдсан болж таараад байгаа юм. Тэгэхээр энэ долоо хоногт ҮАБЗ-өөс “Эрдэнэт”-ийн 49-ийн талаар чухам ямар Зөвлөмж гаргасан, амралтын өдрөөр хүртэл хуралдсан Засгийн газрын ажлын хэсэг үүнийх нь дагуу ямар арга хэмжээ авах вэ  гэдэг тодорхой болно гэсэн үг.

Тээр жил, 1998 онд одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ТӨХ-ны дарга байхдаа “Эрдэнэт”-ийн захирал Ш.Отгонбилэгийг эзгүйд өрөөнийх нь хаалгыг цүүцдэж эвдэлж ороод “эзэлж” байлаа.

Засгийн газарт 21 жилийн өмнөх ийм туршлага бий гэсэн үг. Ийм явдал “Эрдэнэт”-д болох магадлалтай боллоо. Яг ингэхгүй ч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зэвсэг, цэрэг агсаад Г.Занданшатар Салхитын ордыг дайрсан шиг “Эрдэнэт” рүү мордож магадгүй байна.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВИЙГ ТӨРИЙН МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болон холбогдох материалуудыг Засгийн газрын хуралдаанаас нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Arslan.mn

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компанид шилжүүлснийг Засгийн газар буруутгаагүй гэдгийг тэрбээр онцолсон. Хамгийн гол нь төрийн мөнгөөр төрийн өмчийг хууль бусаар худалдаж авсан байж болзошгүй таамаглалыг нотлох баримтууд олон нийтэд ил болох боломжтой болж байгаа нь хамгийн чухал гээд “Монголын зэс корпораци”-ийнхан санхүүжилтээ хэрхэн босгосон, хамжиж оролцсон нэр бүхий компаниудын эзэд нь хэн байсан, Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкнаас ямар аргаар нийт хэдэн удаа гүйлгээ хийсэн зэргийг тэрбээр сэтгүүлчдэд тайлбарласан юм.

Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс корпораци” хоорондоо холбоотой гэдгийг нотолсон баримт бас тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд байгааг ч тодотгосон. Энэ талаар, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид буцааж авах 23-р тогтоолыг УИХ-аас гаргасан. Энэ тогтоолыг Үндсэн хуулийн Цэцээс зөрчилгүй гэдгийг тогтоосон байдаг. Гэтэл “Монголын зэс корпораци” шүүхэд гомдол гаргаж, гурван шатны шүүхэд Засгийн газар унасан.

Шүүхэд ялагдсан долоон шалтгааны нэг нь Худалдаа хөгжлийн банк болон “Монголын зэс корпораци” хоорондоо хамааралгүй гэсэн заалт. Гэтэл нууцаас ил гарсан материалд дээрх хоёр компани  санхүүгийн болон удирдлагын хувьд хамааралтай  гэдгийг тухайн үед болсон Засгийн газрын хурал дээр нэр бүхий хүмүүс хэлж байсан байна” гэлээ.

Ц.ПҮРЭВТҮВШИН: МАНАЙ КОМПАНИЙН ТАЛААР ТАРААСАН БУРУУ МЭДЭЭЛЛЭЭ ЗАЛРУУЛЖ, УУЧЛАЛТ ГУЙХ ЁСТОЙ

“Монголын зэс корпораци”-иас ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг компанийн нэр хүндэд халдсан гэж үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өгч байгаагаа мэдэгдсэн юм. Энэ талаар “Монголын зэс корпорац”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Өнгөрсөн лхагва гарагт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэний хийсэн мэдэгдэлтэй холбогдуулж, албан ёсоор мэдэгдэл хийж байна.

Arslan.mn

Нэр төрөө сэргээлгэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандаж байна. Манай компанийн талаар тараасан буруу мэдээллээ залруулж, уучлалт гуйх ёстой гэж үзэж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай компанийн эзэмшиж буй 49 хувийг Эрүүгийн цагдаагийн газар болон АТГ-аас шалгаж байгаа.

Бид холбогдох бичиг баримтаа цаг тухайд нь өгсөн. Нийт 10 гаруй удаа байцаалт өгсөн. Манай компанитай хамтарч ажилладаг байгууллагын дарга удирдлагуудыг 70 гаруй удаа дуудаж байцаалт авсан. Бид нээлттэй хамтарч ажиллаж байгаа. Хууль хүчний байгууллагад саад учруулсан зүйл байхгүй. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ гишүүн хууль хүчний байгууллагын шалгах ажилд саад учруулж байгаа мэтээр харлуулж байна.

Тэр хүн дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна лээ. Тэгсэн атлаа ямар хүнээс байцаалт авсныг зориуд орхигдуулж байгаа нь гайхаш төрүүлж байна.Монгол Улсад монгол хүн бизнес хийж болохоо больсон юм байна. Их хурлын гишүүд хэвлэлээр ажил хийдэг болсон байна. Өрөө бэлдэж, бүр мэдээлэл өгнө гэж байна. Шүүхээр нэгэнт шийдэгдсэн асуудлыг яагаад эргэж сөхөөд байна вэ.

Эцэслэн шийдэгдсэн байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Хэрэг шийдэгдэхгүй байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн давуу байдлаа ашиглаж хуулийн байгууллагаас мэдээлэл авчихаад түүнийгээ тархи угаах байдлаар ашиглаж байна. Төрөөс авсан нэг ч ам.доллар байхгүй. 400 сая ам.доллар авсан гэдэг нь худлаа. Удаа дараа мэдэгдэж, тайлбараа өгч байхад худлаа мэдээлэл хийж ард түмний тархийг угаалаа” гэв.

Д.БАЯРМАГНАЙ: ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ АВСАН САНХҮҮЖИЛТИЙГ 2018 ОНООС ХОЙШ ШАЛГАЖ БАЙНА

Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай www.procuror.mn сайтдаа “сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим хэргийн талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй, хоорондоо зөрүүтэй мэдээллүүдийн бодит байдлыг олон нийтэд хүргэх зорилготой” гэж тодотгосон ярилцлагадаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар ярьжээ. Тэрбээр “УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “..Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттэй холбогдолтой хэргийг Нийслэлийн прокурорын газраас түдгэлзүүлсэн” гэж  ярьсан. Энэ ташаа мэдээлэл.

Arslan.mn

2018 оны хоёрдугаар сард УИХ-ын гишүүн, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас “Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттэй холбогдолтой асуудлыг шалгуулах тухай” гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг АТГ-т хүргүүлсэн байдаг. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, одоо ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Түүнээс хэргийг түдгэлзүүлсэн, хаасан зүйл огт байхгүй. Хэрэгт нэлээдгүй ажиллагаа хийгдсэн байгаа” гэв.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин, Б.Дамдин-Очир
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600770
1 эможи

зочин
2019-03-05 14:13
Эхдэнэт үйлдвэрийг хувьдаа авна гэдэг ямар их шунал вэ,төрийн төмөр нүүр бна уу
Зочин
2019-03-05 01:38
Харах л үлдээ,цаг хугцаа бүхнийг шүүнэ
Зочин
2019-03-04 23:31
Эрдэнт бол ард түмний өмч 100% . Энэ Пүрэвтүвшин гэдэг яасан ичдэггүй амтан бэ.Монгол, Орсын ард түмний хамтын хүч хөрөнгөөр бүтээн байгуулсан юм.Эх орон ард түмнийхээ эсрэг юм бүү хий
Zail arslan.mn
2019-03-04 18:24
Muu llriin hoshnognii usnuud minee alnaa pizdakuudaa yasan ih hoshnogo doloodog llruud vee
зочин
2019-03-04 11:09
Зандан шатар төр ард түмний өмчийг эзэнд нь авч өгсөн гавъяатай...одоо ЭТ 49% г авах хэрэгтэй замд хөндөлсөн бүхнийг арч 49 г авсан шаарнуудыг шоронд нь....
зочин
2019-03-04 11:01
Занданшатар сүр бадруулж очлоо гэнээ..чи очуулмааргүй байсан юмуу..сүртэй очихгүй бол болохгүй...авилгалч хулгайч нарт сүртэй очих хэрэгтэй...
Зочин
2019-03-04 10:30
Tur eserguunuuded uzuul tumur niuree
keyboard_arrow_up