Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн ирц бүрдэхгүй байна
2019 оны 3 сарын 27
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал өнөөдөр 09:00 цагт товлогдсон ч ирц хүрээгүй учир 14:00 цаг хүртэл хойшлуулсан билээ.
Гэвч одоогийн байдлаар тус байнгын хорооны ирц бүрдээгүй байна. 19 гишүүнээс дөнгөж дөрөв нь ирээд байна.
Тус байнгын хороогоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дараа нь УИХ-ын чуулганаар оруулах ёстой. Гэсэн ч ирц бүрдээгүй учир Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх асуудал хүлээгдсээр байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
601570
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: