Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

О.Баасанхүү: С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж асар их төсөв авч, хэнийг ч хамаагүй хорьдог

2019 оны 3 сарын 28

Arslan.mn

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт буруутгагдан, шийтгүүлсэн хүмүүсийг эрүүдэн шүүж буй бичлэгийг өчигдөр УИХ-ын гишүүдэд үзүүлсэн билээ. 

Тэгвэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү дээрх явдалтай холбогдуулж мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Arslan.mn

 "Энэ асуудлыг 2015 оноос хойш буюу талийгаас С.Зоригийн эхнэр Б.Булганыг баривчлагдсанаас хойш л би олон нийтэд мэдээлж, төрийн байгууллагуудад хандаж байсан. 

Энэ хэрэгтэй холбоотойгоор иргэн Батсүх гэдэг хүнийг Төв аймгийн шоронд гурван сар тамлан зовоож байсан. Дараа нь нэг өчүүхэн хэрэг үүрүүлсэн болоод С.Зоригийн хэрэг биш болоод явсан. Одоо Батсүх уушигны хүнд өвчин тусаад, Д.Сосорбарам гавьяат тэр хүнийг дагуулаад эмчлүүлэх гээд хүмүүсээс мөнгө төгрөг гуйгаад явж байгаа юм байна. Удахгүй Монголд ирнэ гэсэн. 

Тэр хүнийг эрүүдэн шүүж байсан алба хаагчдыг одоо шалгах хэрэгтэй.

Үүнээс гадна Дамирангийн Энхбат гэдэг хүн нас барсан. Тэр хүний өмгөөлөгчийг хорьж, тамласан. Өмгөөлөгч Л.Санжаасүрэн намайг тамласан гэж мэдэгдэж байсан. Энийг бас шалгах хэрэгтэй. Эдгээр хэргүүдийг шалгуулах хүсэлтээ би гаргана. 

Өчигдрийн үзсэн бичлэг дээр Б.Содномдаржаа зогсож байхад хоёр хоригдол орж ирсэн. Нэг нь Ц.Амгаланбаатар. Гаднаас орж ирсэн хоёр нь эргэлт авна, орон дээр унтана. Арай давуу эрхтэй. Тэгээд Б.Содномдаржааг дэглэж байгаа зүйл гарсан. Б.Соднамдаржааг “Хэргээ хүлээ, чи яахаараа ингэдэг юм, тэгдэг юм” гэхчлэн дарамталж байсан. 

Хамт хоригдож байгаа ялтан нь түмпэн шиг юманд шээгээд эргэхэд нь Ц.Амгаланбаатар шээсийг нь нөгөөдөх рүүгээ цацаад, барилцаж авч байгаа үйл явдал бичигдсэн байсан. 

Мөн Т.Чимгээг унтаж байхад нь цээж нүцгэн кармаандаа гараа хийсэн хүн орж ирж байгаа. "Чи хэргээ хүлээ. Та нараас болж энд удаан зовмооргүй байна” гэж хэлээд, тамхи татаад гарч байгаа зүйл харагдсан.  Нийтдээ 30 орчим минутын бичлэг байсан. 

Энэ бичлэгийг хэвлэлийнхэнд үзүүлэх байх. Харин олон нийтэд жүжигчилсэн байдлаар үзүүлэх ёстой гэж бодож байна. Шууд үзүүлж болохгүй. Яагаад гэвэл өндөр настай ээжид хүүг нь тийм байдалтай байгааг харуулж болохгүй. Мөн хоригдож байгаа хүний эрх, нэр хүнд, үр хүүхдэд таатай байхгүй. 

Ер нь хэнийг ч эрүүдэн шүүж болохгүй. С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж асар их төсөв авдаг. Ажлын хэсэг нь хэнийг ч хамаагүй барьдаг, хорьдог. Саяхныг хүртэл хянадаг прокурор нь ажлын хэсэгт ороод явдаг байсан" гэлээ.  

Arslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
601628
1 эможи

Зочин
2019-03-28 15:46
Энэ солиотой Баасанхүүгийн үгийг үг гэж бүү тоогоорой монголчуудаа, Эрдэнэтийнхэн баасанхүүг хүн гэж үздэггүй юм, өчигдрөөс хойш яаж аашилж авирлаж байгааг нь харж байгаа биз? Аягүй бол Содномдаржаа, Чимгээ хоёрын гэм зэмгүй нь нотлогдоод ирэхээр би аль эртнээс мэдэж байсан юм энэ тэр гээд л бурж өгнө дөө харж л байгаарай
keyboard_arrow_up