Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгчийн өргөн барьж, батлуулсан хуулиуд Цэцэд очих нь...

2019 оны 4 сарын 03

Arslan.mn

УИХ  ээлжит бус чуулганаараа Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг баталсан билээ. Тэгвэл уг хуулиуд нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд  Баянзүрх дүүргийн иргэн С. Номынбаясгалан энэ сарын 1-нд   Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан талаар эх сурвалжийн мэдээлэл байна.

Өөрөөр хэлбэл АТГ-ын удирдлага, прокурор, шүүгчийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлдөг хуулийг УИХ ээлжит бус чуулганаараа баталсан юм. Харин энэ нь хууль  тогтоох, гүйцэтгэх,  шүүх гэсэн засаглалууд бие  биедээ хяналт тавьж байх Үндсэн хуулийн зарчим алдагдана гэж гомдол гаргагч үзсэн байна. 

Цэц иргэний гомдлыг хүлээж аваад аль нэгэн Цэцийн гишүүнд хуваарилж өгөх бөгөөд цэцийн гишүүнд хуваарилснаас хойш 14 хоногийн дотор тухайн асуудлаар маргаан үүсгэх эсэхийг шийдвэрлэдэг юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601821
0 эможи

ард
2019-04-03 10:56
Цэц чотгор л биш байгаасай даа
keyboard_arrow_up