Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Дээд шүүхийн ерөнхий шүүгчид Д.Ганзоригийн нэрийг ДЭВШҮҮЛЖЭЭ

2019 оны 4 сарын 03

Arslan.mnУлсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, Д.Ганзориг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид олонхийн санал авчээ. Улмаар Д.Ганзоригийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Түүнийг Ерөнхийлөгч зарлиг гаргаж батламжилдаг хуультай.

Сануулахад Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ц.Зоригтыг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлсэн байдаг. Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга хүсэлтийг нь хүлээн авч, чөлөөлсөн юм.

Д.Ганзориг нь Монголын шүүх байгууллагад олон жил ажилласан туршлагатай бөгөөд Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбарын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгондон ажиллаж байсан нэгэн. Сүүлд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүгчдийн хөрөнгөтэй холбоотой асуудлыг дэлгэхэд Д.Ганзориг хамгийн их бууны цуглуулгатай шүүгчээр тодорсон тухай хэвлэлд гарч байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601851
1 эможи

Ахмад СХД
2019-04-11 06:50
гАНЗОРИГ ШҮҮГЧИД ЭЭ АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ ДҮҮРЭН АМЖИЛТ хүсье
Ахмад СХД
2019-04-11 06:46
Сайхан залуу хүн байна .Ард түмэн улс эх орноо бодоод уулыг нурааж ,усыг нь эргүүлээд өгдөө дүү минь хууль шүүхийн ялзрал завхралыг бүгдийг нь хүрздэн хая ,эх орноо эрүүлжүүл , улс шиг улс болоход хүчтэй ажиллаарай залуу хүний эрч хүчээр зоригтой ажилла
Ахмад СХД
2019-04-11 06:46
Сайхан залуу хүн байна .Ард түмэн улс эх орноо бодоод уулыг нурааж ,усыг нь эргүүлээд өгдөө дүү минь хууль шүүхийн ялзрал завхралыг бүгдийг нь хүрздэн хая ,эх орноо эрүүлжүүл , улс шиг улс болоход хүчтэй ажиллаарай залуу хүний эрч хүчээр зоригтой ажилла
ИРГЭН
2019-04-04 01:24
ХУУЛЬ ШҮҮХ АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬД ИДЭГДСНЭЭС БОЛЖ АРД ТҮМЭН ЯДУУРЧ ЭХ ОРОН ӨРӨНД БАРИГДСАН.ӨМНӨХ ХҮМҮҮС ШИГЭЭ ЦУС НУЛИМАСТАЙ МӨНГӨӨР ГЭР БҮЛДЭЭ АЗ ЖАРГАЛ БИШ ГАЙ ХАРААЛ ӨГДӨГ ГЭДГИЙГ САЙН САНАЖ АЖИЛЛААРАЙ.ШУДАРГА БУСААР ЯВЖ БАЙСАН БОЛ АЛДААГАА ЗАСААД ШУДРАГААР АЖЛАА ЭХЛҮҮЛЭЭРЭЙ.МАНАН-ГИЙН ГАР ХӨЛ ҮЛДЭГДЭЛ ҮР САДААС АЛЬ БОЛОХ ЭРТХЭН САЛАХГҮЙ БОЛ ТЭД ХОР НАЙРУУЛЖ ЭНЭ ЗГ-ЫГ УНАГАХЫН ТӨЛӨӨ ИХ ЮМ ХИЙНЭ ШҮҮ.ЭРТХЭН ЦЭВЭРЛЭЖ АВААРАЙ.АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЗОРИГТОЙ ХӨДЛӨӨРӨЙ.
зочин
2019-04-03 18:52
дээд шүүх их новшын шүү.ард иргэдэд шудрага үйлчилээрэй дэ.чадхгүй бол устгана шүү
Зочин
2019-04-03 17:34
Хуучин даргаасаа арай шинэлэг ажиглаарай дүү минь, одоо харах үлдэлээ
keyboard_arrow_up