Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханы нэрийг ДЭВШҮҮЛЖЭЭ
2019 оны 4 сарын 03
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханы нэрийг санал болгож, дөнгөж сая материалыг нь АТГ-т хүргүүлжээ.
Б.Жаргалсайхан нь прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байгаа аж.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, түүний орлогч Г.Эрдэнэбат нарыг ажлаас нь огцруулах зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ.
Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах юм. УИХ-ын хаврын чуулган энэ сарын 5-нд буюу баасан гаригт нээлтээ хийх бөгөөд хамгийн эхэнд томилгооны асуудлыг хэлэлцэх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
601852
2 эможи
ИРГЭН
2019-04-04 01:36
ЭНЭ УЛС ОРНЫГ ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН ЯМАР БАЙДАЛД ХҮРГЭСНИЙГ ӨӨРӨӨ САЙН МЭДЭЖ ХАРЖ БАЙСАН.ЯАХАВ МЭДЭЭЖ ХҮЧ ХҮРЭХГҮЙГЭЭС ДУУГҮЙ БАЙСАН БАЙХ.ОДОО ХАРИН ЭХ ОРОНД АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛИЙН ТӨЛӨӨ ШУДАРГААР ГАНЦХАН АРД ТҮМНИЙ ТАЛД Л АЖИЛЛААРАЙ.ЦУС НУЛИМАСТАЙ МӨНГӨӨР ГЭР БҮЛ ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ТЭЖЭЭВЭЛ ЮУНД ХҮРДЭГИЙН ЖИШЭЭГ ХАРЖ МЭДЭРЧ БАЙГАА БАЙХ.ЦААШИД Ч ИХ ОЛНЫГ ХАРЖ ЭХ ОРНОО ЦЭВЭРЛЭХ ИХ ДАЙНД АРД ТҮМНИЙХЭЭ ТАЛД ТУУШТАЙ ШУДАРГА АЖИЛЛААРАЙ.АЛБАН ТУШААЛТАН БИШ АРД ТҮМНИЙ СОНГОЛТ ГЭДГИЙГ БҮҮ МАРТААРАЙ.ЭРХТЭН ДАРХТАНД ҮЙЛЧИЛЖ БӨГСИЙ НЬ ДОЛООЖ ГУТАМШИГТАЙ АЛБА ХАШИЖ БАЙХААР ЗҮГЭЭР Л ХАЯЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ НЭР ТӨР УДАМ УГСАА ЗАЛГАМЖ ХОЙЧОО ХАР СҮҮДЭРТ БҮҮ НӨМРҮҮЛЭЭРЭЙ.ЦУС НУЛИМАСТАЙ МӨНГӨӨР ЖАРГАДАГГҮЙГ ХАРЖ БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЭЕ.
Зочин
2019-04-03 18:18
Za tand chin setgeleesee amjilt husye! Ers uurchlult gargaj prokuroriin baiguullagiig shinechleerei! Chadwargui ariin haalganii yumnuudiig vg duugvi zailuulaarai
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: