Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ардчилсан намын байр хаачсан бэ, “шударга улстөрч” Н.Алтанхуяг аа!

2019 оны 4 сарын 05

Сүхбаатарын талбайн зүүн талд Соёлын төв өргөөний залгаа, Соёлын төв өргөөний хүзүүвч ч гэж нэрлэгддэг байсан намхан хэсгийг АН өмчлөөд, өөрийн байраа болгоод олон оныг үдсэн байв. Одоо тэр газарт Ардчилсан намын оффис байтугай, ором ч байхгүй болоод удаж байна. АН шинэ байртай болно гэж зар түгсэнээс хойш 10 жил өнгөрч байгаа юм.

Тус нам “Ардчиллын өргөө” гээчийг бариулахаар 2009 оны арванхоёрдугаар сарын 6-нд сүр дуулиантай мэдээ цацуулж байсан юм. Гэвч энэ барилга босох нь байтугай фундамент ч тавигдсангүй. Харин гишүүд нь байрныхаа эрэлд хатаад удаж буй.

Энэ намын даргаар ажиллаж байсан Норовын Алтанхуяг 2008 онд намаа шинэ байранд оруулах ажил руу ханцуй шамлан орж, хандив босгон, дурсгалын тоосго гэх мэт хачирхалтай үйл явдал дэгдээж байсныг өнөөдөр иргэд байтугай Ардчилсан намын архаг гишүүд ч мартахдаа тулчихаад байгаа юм.

Тухайн үед түүний санаачилсан хандивын алтан, мөнгөн тоосго гэх хачирхалтай тодорхойлттой аяны нэг тоосго нь 10 сая төгрөгөөр үнэлэгдэж, жирийн гишүүд, дэмжигчид 10, 20, 50, 100 мянган төгрөгөөс дээш хандивыг харамгүй өгч байсан юм.

Намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарын үед Ардчилсан намын барилгын ажилд нийслэлийн намын гишүүд дэмжигчид нь 80 гаруй сая, хөдөө орон нутгийн гишүүд дэмжигчид нь 40 орчим сая, топ 100 аж ахуйн нэгжүүд 100 гаруй сая төгрөг хандивласан мэдээ байдаг.

Ингээд тэд Нийслэлээс Засаг дарга, ИТХ-аар шийдвэр, тогтоол гаргуулж Соёлын төв өргөөний хүзүүвч гэж нэрлэж буй байрыг 324 сая төгрөгөөр худалдаж авч байлаа.

Он жил өнгөрч, 2013 он гарахад АН-ын удирдлагууд 324 саяар авсан энэ хүзүүвч гээд байгаа газрыг зарчихсан байдаг юм. Үүнийг мэдсэн гишүүд нь хэвлэлийн хурал зарлан “Манай намын дарга нар долоон тэрбум төгрөг, мөн их хэмжээний өртөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө зарах, худалдах нууц тогтоолд гарын үсэг зурчихлаа” гэж байв.

Энэ үеэс Соёлын Төв Өргөөний хүзүүвч гэх байрны 3350 м.кв газрын гэрчилгээ АН-ын мэдлээс гарч, газрыг нэр бүхий арилжааны банк худалдан авсан мэдээг гишүүд, дэмжигчид нь ярьдаг юм. Харин байрны газрыг зарсан он жилүүд Н.Алтанхуягийг Ардчилсан намын даргаар ажиллаж байх үетэй давхацаад байдаг юм.

2019 оны гуравдугаар сарын 26-ны үдэш АН шуурхай хэвлэлийн хурал зарласан. Энэ үеэр МАЗХ-ны тэргүүн С.Эрдэнэболд:

-АН-ын даргаар ажиллаж байсан хүмүүс намаа хамгийн ихээр нулимж байна. АН-ын байр, талбай хаачсан, газрыг нь зарчихсан. Намаа байргүй болгосон хүмүүс өнөөдөр АН-ын хамгийн аймшигтай дайсан болцгоосон байна” хэмээн ярьж байлаа.

АН-ын дарга С.Эрдэнэ ч:

-Н.Алтанхуяг дарга Сүхбаатарын талбайн зүүн урд талд байсан хоёр давхар намын байрыг тодорхой банкинд зарсан. Хэдэн төгрөгөөр арилжсан нь тодорхойгүй. Ямар ч санхүүгийн баримтаа надад өгөөгүй. Олдохгүй байна гэсэн шалтгаанаар өнөөг хүргэсэн. Өнгөрсөн он жилүүдэд АН-ын татвар хураалт, хандивын зарцуулалтын тайлан над дээр ирээгүй. Н.Алтанхуягийн хувьд Төв шуудангийн өмнө байрлах байшинг зарчихсан. Мөн л одоо болтол гэрээ хэлэлцээрийн санхүүгийн баримт материал олдохгүй байгаа гэж ярьсан байдаг юм.

Ийнхүү АН-ын гишүүд дэмжигчдээс эхлээд, намын дарга хүртлээ АН-ын байрыг жил болгон нэхэж, хайж байна. Харин энэ талаар тухайн үеийн намын удирдлага байсан Н.Алтанхуяг өдийг хүртэл ганц ч үг ган хийсэнгүй. Тэр бол шударга ёсыг нэхэж, шударга бусын хонгил ярьдаг хүн. Гэтэл тэр намын нэр барьж авсан газрыг хэнд хичнээн төгрөгөөр зарсан, энгийн ард иргэд, намын гишүүд, компаниудын хандиваар боссон мөнгийг юунд үрсэн бэ гэдгээ тайлбарлаж чадахгүй явна.

Одоо АН-ын Олон нийттэй харилцах мэдээллийн төв нь “Шинэ дэвшилт холбоо”-ны байранд түрээсээр байрладаг бол намын Хэрэг эрхлэх газар С.Эрдэнийн “Ардчиллын өргөө”-нд урсгал зардлаа төлөн байрлаж байна.

Нөхцөл байдал ийм байх атал “Шударга бусын хонгилыг би нээсэн” хэмээн бахархаж яваа Н.Алтанхуяг энэ тэнд, ТВ ярилцлагад оролцохдоо:

-Ард түмнийхээ эрх ашгийг наймаанд оруулж, худалдаж болохгүй гэдэг дээр хатуу зогссон учир надад маш их дарамт шахалт, хавчлага ирсэн.Манжийн үед 9 эрүү гэдэг зүйлээр бие мах бодид нь нөлөөлдөг байсан бол орчин үед сэтгэхүйг нь алдаг эрүү шүүлттэй болсон.

-Эрүү шүүлтэнд мах комбинатын улаан ямаа шиг явж байгаа хүн чинь би шүү дээ.

-Монголд хувийн өмчийг дээдлэх хэрэгтэй. Гэхдээ хувийн өмч нь өөрөө хөдөлмөрлөж олсон хувийн өмч байх ёстой.

-Төрд гарсан хүн шуналаа хязгаарладаг байх хэрэгтэй гэх мэт дэндүү уран донгодох нь гайхмаар.

Я.ХУЛАН

UPDOWN.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
601944
1 эможи

иргэн
2019-04-23 00:13
Яагаад ардчиллын гэх хүмүүс маш муухай хулгай хийж, идэж ууж байнаа. Энэ ялтан шиг олон нөхөд бий дээ. МАН-д ч бас нэлээн бий. Тэд нар нь ингэтлээ ичгүүргүй идэхээс халгадаг байх. Ялтан ч аргагүй л нэг дүрвэд араншингаа гаргаж байна даа.
ҮНЭН ХЭЛСЭН
2019-04-08 13:23
Соёлын төв өргөөний хүзүүвчИЙГ АН ИЙНХАН ЯАЖ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР АВСАН УЛСЫН ХӨРӨНГИЙГ ЗҮГЭЭР АВСАН УУ
Зочин
2019-04-07 16:56
Алтанхуяаг яаж шудрга хүн болож энэ бүдээс цэвэр гархийн тулад эбээг муу хэлвэл цэвэр гарч магад гээд муу хэлээд баыгаа юмуу өрий чинь бодвол тэр хүн чинь цэвэр хүн юм бишүү
Mjl
2019-04-05 17:42
Altan huyag tiim goomoi ym hiih teneg hun bishee..havdar tsarailsan bah melhii hudlaa gutgej bna
Цэдэн
2019-04-05 15:32
Алтанхуяг дарга одоо тайлбарлаж өгөх байх, арай ч шулуухан идээд уучихаагүй байгаа
keyboard_arrow_up