Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Лицензээ төрдөө буцаасан улсуудад юу тохиолдож байв?

2019 оны 4 сарын 16

Arslan.mn

Үндсэн хуулийн хоёр заалтын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд авах шийдвэр гарна гэсэн дуулиан гэнэт гарсан шигээ нам жим болчихов. Ойролцоогоор 400 гаруй хайгуулын лицензийг улсын мэдэлд авах тухай энэ төлөвлөгөөг хөрөнгө оруулагчид болгоомжлонгуй харж байна. Магадгүй хуулийн төсөл ч санаачлаад эхэлсэн байхыг үгүйсгэх аргагүй хэмээн зарим хүн үзэж байна.
  Популизм+үнийн өсөлт=?
 Төрд лицензүүдийг буцаан авах талаарх яриа гарах үетэй давхцан “Улс орнууд уул уурхайн компаниуддаа шахалт үзүүлэхэд юу болдог вэ?” нийтлэл “Mining.com”-д нийтлэгдсэн байлаа. Энэ нийтлэлээс сийрүүлэн хүргэе.
Улс төр дэх популизм, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэгцээд ирэхэд Засгийн газар улс орныхоо уул уурхайн дүрмүүдийг өөрчилж эхэлдэг.
 Энэ тохиолдолд ихэнхдээ Засгийн газрууд өөрсдөд нь очих ашгийг нэмэгдүүлэхийн тулд эрдэс баялгаа бүгдийг нь төрийн мэдэлд авахыг санаархдаг байна. Ялангуяа, энэ тохиолдолд Монгол Улс зэсийн ордоо төрийн мэдэлд авахаар хичээж байсныг дурдах хэрэгтэй.
 
 Баялагтаа шунасан гадаадын төрийн “сүүдэр”
 
 Ашигт малтмалын үнэ энэ жилээс харьцангуй өсч эхлээд байгаа ч харьцангуй удаашралтай байна. Энэ нь улс орнуудад 2015-2016 онд эрдэс баялгийг төрийн мэдэлд авах санаархал, оролдлогуудтай холбоотой тогтоол, журмуудын үр дагавар байж мэдэх юм.
Танзанид Ерөнхийлөгч Жон Магуфули 2015 оны сүүлчээр улс орныхоо байгалийн баялгийн ихэнх хэсгийг төрийн мэдэлд авахаар төлөвлөсөн билээ. “Барууны орнуудын хөрөнгө оруулалт олон ч уурхайн нөөц баялгийг илрүүлэхэд туслахтай зэрэгцээд Хятадын хөрөнгө оруулалт уул уурхайн төслүүдэд хүрээгээ тэлсэн нь эрдэс баялгийг төрийн мэдэлд авах сонирхлыг улам түргэлүүлсэн” хэмээн “Critical Resource” фирмийн харилцаа холбоо хариуцсан захирал Гэнри Холл хэлжээ. Үйлдвэрлэл эрхлэгчид, хуульчдын хэлж буйгаар улс төрийн популизм болон нийгмийн сүлжээ нь уурхайнуудыг тойрсон дээрх асуудлыг улам “өрджээ”.
 
 Ямар улсууд энэ ангилалд багтаж байна вэ?
 
 Африк, Бүгд найрамдах ардчилсан Конго, Танзан болон Замбид зэс, кобальт, алтны уурхай­гаасаа илүү их ашиг хүртэх гэсэн төрийн оролдлогууд хийсээр байна.
Бүгд найрамдах Конго улсад гэхэд өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр уул уурхайгаас авах роялти болон бусад татварын хувь хэмжээг нэмэхээр болжээ. Тиймээс тус улсад хайгуул хийж буй Glencore болон Barrick гэсэн дэлхийд данстай компани энэхүү шинэ зохицуулалтыг эсэргүүцэж, нэмэгдэж буй энэ дарамт шахалтыг багасгах талаар яриа хэлэлцээ эхлүүлэхээр чармайж байна. Харин Замбид зэсийн үнэ нэг тонн нь 7500 ам.доллараас давсан тохиолдолд роялтигийн татварыг 10 хувьд хүргэж өсгөх журмыг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн танилцуулаад байгаа.
Түүнчлэн Замбид нөхөн сэргээгдэхгүй бүтээгдэхүүний худалдаанд тавих НӨАТ-ыг нэмэх замаар улсынхаа өрийн хэмжээг багасгах төлөвлөгөө боловсруулаад байгаа ч долдугаар сар хүртэл хойшлуулжээ.
 
 “Шуналтай” төр хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлдөг вэ?
 
 Төр уурхайгаасаа олж буй ашгаа “голоод”, лицензээ ч юм уу эсвэл бүр уурхайгаа хүртэл булаагаад авчихна гэж сүрдүүлэх үед компанийн эзэд нэн тэргүүнд хайгуулд оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан авахыг шаардана. Томоохон олборлогчид хайгуулаа эхлэхдээ тухайн улсын улс төрийн эрсдэлийг хамгийн бага төвшинд байхаар тооцож ажилладаг учраас энэ нь яах аргагүй чухал сэдэв.
 
S&P Global Market Intelligence-ийн гаргасан тооцоогоор өнгөрсөн жил Танзани, Замби болон Монголд хайгуулын зардал буурах зуур Бүгд найрамдах Конго улсад “Айвенхоу Майнз” болон Хятадын “Zijin Mining” компанийн хөрөнгө оруулалт зэсийн олборлолтыг чиглэн өссөн байна.
 
 Компаниуд өөрсдийгөө хамгаалахын тулд юу хийдэг вэ?
 
 Яг ийм анхны сануулах дохио илрэх үед хуульчид болон уурхайн эзэд илүү болгоомжтойгоор ажиллах хэрэгцээ гарна. Эцэст нь олон улсын уул уурхайн компаниуд арбитрт хандаж, гэрээгээ баталгаажуулах аргыг сонгож байгаа нь улс төрийн эрсдэлийг даах гол даатгал нь болоод байна.
Энэ талаар хуульч Samuel Pape “Арбитрын шүүх нь хөрөнгө оруу­лагчдыг эрсдэлээс хамгаалах чухал хө­шүүрэг болж байна. Өөрөөр хэл­бэл, ганц эх сурвалжаар бус олон улсын хэмжээнд асуудлыг авч ший­дэх дээд шатны байгууллага нь энэ юм” гэжээ. Тэгэхээр хөрөнгө оруу­лалтын гэрээнүүд анхнаасаа Ар­битрын хуулиар баталгаажих, бүр ийм тогтсон журам дүрэм дэлхийн зах зээлд тогтох хандлага бий болох нь.

 Монголын компаниуд дэлхийн биржүүдэд ханшаа алдах вий
 
Монголын ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт хий­сэн олон компани Австрали, Хонгконг, Нью-Йорк тэр бүү хэл Тайландын хөрөнгийн биржид хувь­цаагаа арилжиж байна. “Aspire Mining” компани гэхэд Авст­ралийн хөрөнгийн биржид хувь­цаагаа гаргаад, 0.022 австрали доллараар үнэлж байна. Мон­голд төмөрлөгийн нүүрс болон дээд зэрэглэлийн коксжих нүүрс олбор­лох төслүүдийг хэрэгжүүлж байна.
Тэгвэл Ази, Номхон далай, Тайланд, Индонез, Хятад, Австрали, Монгол, Сингапур, Япон, АНУ гэсэн 10 гаруй улсад эрчим хүчний түүхий эдийн хайгуул хийдэг Banpu-гийн хувьцааны ханш 16 бахт байна.
Лицензүүдээ төрийн мэдэлд авна гээд гэнэт засаг нь босоод ирвэл дэлхийд эх орныхоо үүцийг баялаг болгон авч яваа компаниудын үнэл­гээ, ирээдүй хэрхэн өөрчлөгдөх бол.
 
Ж.ЦОГЗОЛМАА
 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602305
0 эможи

keyboard_arrow_up