М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг УЕП-ын орлогчоор томиллоо
2019 оны 4 сарын 18
Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн билээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд нэр дэвшигч тус бүрийг 80 гаруй хувиар дэмжсэн юм.
Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг чуулганы хуралдаанаар хэлэлцээд М.Чинбатыг 86.2 хувь, С.Алиманцэцэгийг 89.7 хувиар УЕП-ын орлогчоор томилохыг дэмжив.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
602442
0 эможи
Иргэн
2019-04-18 18:07
Нэр хугарахаар яс хугар гэдэг, хичээгээрэй (цаана чинь ашиглах сонирхолтой хүмүүс олон бий шүү )
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: