Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгчийн халаасан дахь ҮХЦ-ийн шинэ гишүүн бэ!

2019 оны 4 сарын 25

Arslan.mn

ҮХЦ-ийн гишүүн Д.Ганзоригийн зургаан жилийнх нь бүрэн эрхийн хугацаа өнөөдрөөр дуусч буйтай нь холбогдуулан түүний орыг хэн гэгч эрхэм залгуулах бол гэсэн хүлээлт олны анхаарлыг татаж байна. Хуульд зааснаар Цэцийн 9 гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, УДШ-ээс санал болгон, парламентаар баталдаг ч энэ хуулийн зарчим алдагдаж том, том тохиролцоон дээр хийгддэг болсон нь нууц биш.

Д.Ганзориг нь АН-ыг засаглаж байх үед буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр УИХ-аас нэр дэвшиж сонгогдож байсан нэгэн. Тиймээс л түүний бүрэн эрхийг дуусахыг хүлээсэн МАН-ынхан өдөр хоног тоолон түний залгамж халаагаар өөрсдийн хүнээ тавиулахаар УИХ-ын дарга Г.Занданшатарыг тойглож үүд хавиар нь эргэлдэх болсон гэдэг. Хэдийгээр шинээр сонгогдох ҮХЦ-ийн гишүүн нь УИХ-аас нэр дэвшиж томилогдох ч гэлээ үүнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх хоёр хүн анхаарлаа хандуулах учраас дуртай нэг нь томилогдохгүй гэсэн үг. Учир нь өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч АТГ-ын даргыг хэд, хэдэн удаа суудлаас нь огцруулах гэж үзсэн ч бүтэлгүйтсэн.

Энэ үүднээс Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилга гарган, ҮАБЗ-өөс Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, орлогч, АТГ-ын дарга, дэд даргын нэрийг УИХ-д өргөн мэдүүлж байхаар холбогдох хуулиудад нь өөрчлөлт оруулж АТГ-ын даргаас бусад томилгоог амжиллтай хийж өөрсдийн хүмүүсээ томилж чадсан. Тиймээс л Д.Ганзоригийн оронд томилогдох нууц ноёнтон Ерөнхийлөгчийг БНХАУ-аас ирсний дараа нэрээ устайгаа олон нийтэд ил болно гэсэн үг. Мэдээж наана нь жам ёсоор элдэв янзын нэрс хэвлэлээр хөврөх нь дамжиггүй.

Иймийн учраас одоог хүртэл шинээр томилогдох шинэхэн гишүүний нэр нууцлагдмал байгаа гэсэн үг. Угтаа бол одоо томилогдох Цэцийн гишүүн АТГ-ын дарга, дэд даргын томилгоонд маш их ач холбогдол өгөх нэгэн учраас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёртой ямар нэгэн тохиролцоо хийж байж өөрийн хүнээ Г.Занданшатарт санал болгож тэрбээр УИХ-ын босгоор саадгүйхэн давуулна гэсэн үг.

Уг нь бүх зүйл хууль дүрмийнхээ дагуу явдаг бол УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх хоёр хүнтэй зөвшилцөлгүйгээр хүнээ санал болгож УИХ-аар оруулах ёстой атал Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллга болох УИХ ямар ч чадамжгүй болж бүх эрх мэдлээ ҮАБЗ руу шилжүүлсэнийг өнгөрсөн томилгоонууд батлан харуулсан. Хэрвээ энэ асуудалд УИХ-ын МАН-ын 64 гишүүн ухаалгаар хандвал Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих маш том боломж бүрдэх юм.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602660
0 эможи

keyboard_arrow_up