Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

50:50

2019 оны 4 сарын 26

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах түр хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа.  Бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нар багтаж, тэд өчигдрөөс “ажилдаа оров”.   Түр хорооны үйл ажиллагаанаас ямар үр дүн хүлээж байна вэ.  Энэ асуудлаар  Хууль зүйн сайд асан Х.Тэмүжин, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нараас хариулт авлаа.

Ц.Оюунгэрэл: Улстөржсөн комисс бол сайн зүйл биш

-Энэ ажлын хэсгээс яг юу хүлээхээ мэдэхгүй байна. Ямар чиг үүрэгтэй, яах гэж байгаа талаар ч мэдээлэл алга.  Гэхдээ С.Зоригийг хөнөөсөн  хэрэг дээр одоо улстөрчид биш хуулийнхан ажилламаар байна. Хуулийн дагуу бол нотлох баримтуудыг ялгаж салгах хэрэгтэй.  Хуулийн дагуу олж авсан нотлох баримтуудыг үгүйсгэж болохгүй. Тухайн нотлох баримтуудыг энэ дуулианы дундуур алдчих вий гэсэн болгоомжлол байна. Хууль бусаар эрүүдэн шүүсэн асуудал байгаа бол нотлох баримт мөн хэрэгтэй. Тиймээс нотлох баримтуудыг ангилж ялгах асуудлыг улстөрчдөөс илүү шүүгч нар шийдэх байсан юм. Тэгээд одоо энэ хэргийг ямар нэгэн улстөржилтгүй шалгамаар байна. Хэт улстөржсөн улстөрийн комисс байгуулагдах бол тийм ч сайн биш. Хараат бусаар шүүхийн мэдэлд шалгуулмаар байна.  Улстөрчид улс төрийн сонирхлоор нотлох баримтуудыг ухаад эхэлбэл эрүү шүүлтээсээ дутахгүй хүний эрхэнд халдсан асуудалд болно. Ер нь энэ хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын асуудлыг сайн хэлж мэдэхгүй байна. Харин хэргийн хамгийн гол амьд гэрчийг байлцуулахгүйгээр шүүх хурал хийсэн. Тэгэхээр шүүх хурлын эрхийг тагнуулынхан булаан авсантай адилхан. Шүүхийн эрх мэдэл хараат бус байх ёстой.

Х.Тэмүүжин: Улстөрчдийн сонгууль хүртэлх шоу бол өрнөнө дөө


-Хуулт тогтоох эрх мэдлийн хүрээнд, хууль тогтоогчид юу хийх ёстой, тэр ажлыг л хүлээж байна.  УИХ-ын гишүүд өөрсдөө шүүн таслах эрх эдэлж, хэрэг маргаан шийдвэрлэдэг­гүй гэдгээ эрх биш мэдэж байгаа байлгүй дээ. Хуулийн хэрэгжилтийг үнэлж дүгнэх, хяналтын чиг үүрэгтэй ажлын хэсэг байгуулах нь УИХ-ын бүрэн эрх. Ажлын үр дүн нь хуулийн орчинг сайжруулах, хууль зүйн бодлогыг тодорхой болгох юм. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд хууль боловсронгуй болгох, хуулийн алдаа дутагдлыг засах  энэ ажлаа огт хийгээгүй нөхдүүд л ажлын хэсэгт олноороо орчих шиг болно лээ. Ажил хэрэгч гэхээсээ аман шоу нь дэндсэн хүмүүсээс хууль тогтоогчийн хийх ажлыг хүлээх нь жаахан гэнэн хүлээлт юм. Хувь улстөрчдийн сонгууль хүртэлх шоу бол өрнөх байх аа. Өнөөдөр Ц.Нямдорж, Ж.Батзандан тэргүүтэн үнэхээр ухамсарлаад, ойлгоод энэ болохгүй юм байна гэж бодож байгаа бол 2015-2016 онд өөрсдийнх нь саналаар хүчингүй болчихсон тэр хуулиудыг санаачлага гаргаад өргөн бариад батлах хэрэгтэй. Цагдан хорих төвд гүйцэтгэх ажиллагаа явуулж болдоггүй юм байна. Хүний эрхэд халддаг энэ олон байгууллагуудыг Хууль сахиулах ажиллагааны хуулиар нэг стандартад оруулж цэгцэлдэг юм байна гээд олон жилийн өмнө ойлгочихсон ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.4.26 № 87 (6054)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
602701
4 эможи

unshigch
2019-04-26 15:14
ene emegtei aluurchin elbegdorjiin bogs dolooj magtan duulagch, tsynh barigch, huuchin devsger baisan yanhan emegtei. eregtei ni aluurchin elbegdorjiin tejeever golog. 2-laa aluurchin eznee hamgaalna. hyzyygyi aluurchnii achaar hynii torhond Orson, guilgachin amidraltai hymyys baisan daa. hyzyygyi aluurchnii bogs doloogchid bol jiriin mongol hyn aluulj taluulj, doromjluulj, yaduu zydyy amidarch baival bayarladag. hogshin yanhan ba tejeever golog. aluurchin ezen chini omdondoo aldsan tsatsga baasandaa holildood aliigaa aldaj baina. burhanii ariun melmiigees elbegdorj aluurchin multrahgyi
unshigch
2019-04-26 15:14
ene emegtei aluurchin elbegdorjiin bogs dolooj magtan duulagch, tsynh barigch, huuchin devsger baisan yanhan emegtei. eregtei ni aluurchin elbegdorjiin tejeever golog. 2-laa aluurchin eznee hamgaalna. hyzyygyi aluurchnii achaar hynii torhond Orson, guilgachin amidraltai hymyys baisan daa. hyzyygyi aluurchnii bogs doloogchid bol jiriin mongol hyn aluulj taluulj, doromjluulj, yaduu zydyy amidarch baival bayarladag. hogshin yanhan ba tejeever golog. aluurchin ezen chini omdondoo aldsan tsatsga baasandaa holildood aliigaa aldaj baina. burhanii ariun melmiigees elbegdorj aluurchin multrahgyi
Иргэн
2019-04-26 11:28
Очиж очиж энэ хоёроос зөвлөгөө аваад байхдаа яаахав дээ, нөгөө хоёр нь зөвлөж л байдаг, хууль мэддэгтээ биш үнэн хүн мөн үү гэдэгт л байгаа юм, энэ хоёр чинь улаан улангарсан улс төрчид шүү дээ, тиймээс улс төрийн хожоо л харна
ЗУРАГ, ГАРЧИГ ХОЁР
2019-04-26 09:10
ХЭН НЬ ХЭНИЙГЭЭ ТАВЬ, ТАВЬ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ОО? ККККККК 50:50
keyboard_arrow_up