Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ш.Раднаасэд: Би авлигын хэргээр шүүгдсэн Э.Аззаяа, Ц.Баярсайхан нартай ямар ч хамааралгүй

2019 оны 5 сарын 09

Arslan.mn

АТГ-ынхан 2017 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр МХЕГ-ын 10 гаруй алба хаагчийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, нэгэн амралтын газарт бусдаас их хэмжээний авлига авч байх үед нь баривчилсан.

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын албан хаагчид 700-гаад сая төгрөгийн авлига авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгуулж шүүхэд шилжсэн байдаг. Сануулахад,Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230,800,000 төгрөг, 152,177 ам.доллар, 70,000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан.

Гэвч уржигдар Э.Аззаяа, Н. Баярсайхан болон Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын Мэргэжлийн хяналтын байцаагчдын хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон. 

Харин Э.Аззаяа, Ц.Баярсайхан нарын байцаагчдын хэрэгт Ш.Раднаасэд гишүүнийг хамааралтай гэгддэг. Шалгалтын явцад тэднийг Ш.Раднаасэд гишүүнийг илчилвэл амьдралтай нь ярина гэж сүрдүүлсэн ч гэдэг. Гэвч тэрээр уг мэдээллийг үгүйсгэв.

Энэ талаар  Ш.Раднаасэд "Би 2015 онд нэг л жил ажилласан. Харин энэ Э.Аззаяа, Ц.Баярсайхан нар надаас өмнө ажиллаж байсан хүмүүс. Би авлигын хэргээр шүүгдсэн Э.Аззаяа, Ц.Баярсайхан нартай ямар ч хамааралгүй.  Авлигын хэрэг хийсэн төрийн албан тушаалтнуудад хариуцлага хамгийн хатуу байх ёстой. Өнөөдөр томилогдож буй Ц.Цолмон ч, Ч.Өлзийсайхан  ч манай аймгийн хүн. "гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
603279
2 эможи

иргэн
2019-05-10 20:54
МАНАН мафи бүлгийн гишүүн эх орон ард түмний байлгыг цѳлмѳгчидын нэг этгээд мѳнѳѳс мѳн.Энэ шуналын дэв бузрыг УИХ-н гишүүнээс түтгэлзүүлье.
keyboard_arrow_up