Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ц.ЭЛБЭГДОРЖ Д.БАТ-ЭРДЭНЭ ХОЁР ХУВЬЦААГ МИНЬ ДЭЭРЭМДЧИХЛЭЭ

2019 оны 5 сарын 14

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танд Оросын Холбооны Улсын иргэн К.Д.Романовский миний бие энэхүү ил захидлыг илгээж байна-

Arslan.mn

Миний бие 2008 онд монголчуудтай нийлэн нэмүү өртөг шингэсэн нүүрс угаах үйлдвэр орон нутагт байгуулахаар зорьсон. Говьсүмбэр аймагт нүүрс угаах үйлдвэр байгуулан бүтээгдэхүүнээ төмөр замаар тээвэрлэн ОХУ болон гуравдагч оронд борлуулахаар төлөвлөж “Говь-Урал” компанийг байгуулан ажлаа эхэлсэн. Үйлдвэр байгуулах явцад Тээвэр хөгжлийн банкинд өөрийн эзэмшилд байх “Таван толгой” ХК-ийн 1.023.100 ширхэг хувьцаа барьцаалж 500 мянган ам.долларын зээл авсан юм.
Үүнээс үүдэн Хөрөнгийн бирж дээр “Таван толгой” ХК-ийн хувьцаа өсөхийн хэрээр Д.Бат-Эрдэнийн шунал хөдөлж элдэв арга замаар банкны барьцаанд байгаа хувьцааг сугалан авахаар ил далд оролдож эхэлсэн байдаг. Учир юу гэвээс Д.Бат-Эрдэнэ “Таван толгой” ХК-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч биш байсан юм. Хэрвээ миний хувьцааг авчих юм бол орон нутгийн эзэмшилд байх “Таван толгой” ХК-ийн 49 хувийн хамгийн том хувьцаа эзэмшигч болох учиртай байжээ.
Эхэн үедээ Д.Бат-Эрдэнийн миний хувьцааг булаах оролдлогууд амжилттай болж байгаагүй. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогдсон цагаас эхлэн шүүгч нар Д.Бат-Эрдэнийн талд .илэрхий үйлчлэх болсон. Д.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржид 20 сая ам.доллар өгсөн нь(Монголын хэвлэлүүдэд бичигдсэн) чөлөөтэйгээр луйвар хийх “эрх” худалдан авсан явдал байлаа.
Миний бие бүхэл бүтэн өмчөө булаалгахгүй тулд арван жил туйлдаж ядартлаа тэмцлээ. Өр зээлэндээ баригдаж Монгол Улс руу ирэх замын зардал ч үгүй болсон учир “Таван толгой” ХК-ийнхаа ноогдол ашгаа авах өргөдлөө Монгол Улсын шүүхэд гаргасан. Монгол Улсын хуулиндаа “Хувьцаа эзэмшигчийн ноогдол ашгийг өр болгон тусгайлан хадгалж анхны шаардлагаар өгөх үүрэгтэй” гэж заасан байдаг юм билээ.
2009 оны хувьцааны ноогдол ашгийг миний бие авсан бөгөөд 2010 оны 141,730,000, 2011 оны 1,411,912,800, 2012 оны 155,847,100, 2013 оны 790,588,600 төгрөгийн ноогдол авахаар өргөдөл гаргатал тухайн үед БХЯ-ны сайдаар ажиллаж байсан Д.Бат-Эрдэнэ өөрийн данс руугаа шилжүүлэн авчээ. Санхүүгийн зохицуулах хороонд хандахад миний хувьцааны мөнгийг бусад руу (Бат-Эрдэнэ рүү) шилжүүлсэн “Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж, нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг тус бүр 9,600,000 төгрөгөөр торгоод гэмт хэргийн шинжтэй тул шүүхэд хандахыг надад зөвлөсөн билээ. 
Хэрэг зарга дуустал Оросын Холбооны Улсын иргэн К.Д.Романовский нэр дээрх хувьцааны хөдөлгөөнийг зогсоох, бусдад шилжүүлэхгүй байх шийдвэрийг Монгол Улсын шүүх гаргасан. Гэтэл энэ шийдвэр дээгүүр Д.Бат-Эрдэнэ харайн ноогдол ашгийг маань аваад зогсохгүй банкны барьцаанд байгаа “Таван толгой” ХК-ийн 1,023,100 ширхэг хувьцааг маань Хөрөнгийн биржээр дамжуулан худалдаад авчихсан байх юм.
Нэгж хувьцааны 10,000 төгрөг хүрээд байтал өөрийн брокерийн пүүсээр дамжуулан 300 төгрөгөөр авсан нь хууль зөрчсөн хулгай гэдгийг хууль хяналтын байгууллагууд бүгд хэлдэг. Тийм атлаа Д.Бат-Эрдэнэд үйлчилсэн, миний монгол хэлний мэдлэггүйг далимдуулсан шийдвэр гаргадаг. Миний огт хэлээгүй “Намайг байхгүй байхад шүүх хурал хийж болно” гэсэн утгатай бичиг хүртэл хуурамчаар үйлдсэн болохыг Шүүхийн шинжилгээний газар тогтоосон.
Шүүхийн шинжилгээний газар хуурамч гэдгийг нь тогтоосон бичгээр үндэслэн гаргасан Шүүхийн шийдвэр хүчингүй болох учиртай. Миний бие бүхэл бүтэн арван жил шүүхийн үүдээр эргэлдэн алхам тутамдаа мухардалд орж явна. ОХУ-аас ирэх болгонд Д.Бат-Эрдэнийн талынхан янз бүрийн шалтаг хэлэн шүүх хурлыг хойшлуулдаг. Дараагийн шүүх хурлыг хүлээх болгонд ирэх, буцах зардал надаас гарч сүүлдээ айл амьтнаар хоног өнгөрөөдөг болсон.
Надад үнэн шударга зүйл, баримт байсан учраас “Ажнай” Бат-Эрдэнэ цагааныг хар, үнэн зүйлийг буруу болгох гэж арван жил оролдсон юм шүү. Бусармаг зүйлдээ шүүгч нарыг ашигладаг, тэднийг дарамтлуулдаг байсан. Шүүгч нар “Дээрээс дарамтлаад байна, хоолгүй болчих гээд байна, “Ажнай” Бат-Эрдэнэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн хараат бус байдалд нөлөөлүүлээд байна” гэдэг байсан.
Д.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нөлөөгүйгээр миний хувьцаа, ноогдол ашгийг булаах ямар ч боломжгүй байлаа. Миний бие АТГ, ШЕЗ, ЦЕГ, Прокурор, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн ШШГГ, ҮЦТТТХТ гээд хандаагүй газар байхгүй билээ. Эдгээр байгууллагууд бие даан ажиллах чадвараа алдан “Дээрээс өгсөн үүрэг даалгаврын дагуу” шийдвэр гаргадаг гэдгийг мэдэж авлаа.
Чин үнэнийг хэлэхэд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж ажлаа хурдан өгөөсэй, өөр шударга хүн гарч ирээсэй гэж залбирч байсан. Тэгээд 2018 онд шүүхэд хандтал Ц.Элбэгдоржийн гар хөл шүүгч нар дахиад л Д.Бат-Эрдэнийн талд үйлчилж ноогдол ашгийг маань өгсөнгүй. Ц.Элбэгдоржийн тавьсан, буруу замаар явсан шүүгч нар алдаагаа засахыг хүсэхгүй байна. Нэг засаад эхэлбэл Ц.Элбэгдорж, Д.Бат-Эрдэнэ нарын хийлгэсэн булхай луйвар, дээрэм тонуул илэрнэ, буруутгагдана гэж айж байгаа юм. Улс төр бизнесийн бүлэглэлийн эрхшээлд орсон, тэдний захиалгаар дээрэм хийж ая тал олдог шүүгч нарыг өөрчлөөгүй цагт шударга ёс ялахгүй нь тодорхой болжээ.
Эрхэм Ерөнхийлөгч та гадны хөрөнгө оруулагч нарын хууль эрхзүйн орчныг сайжруулах, татах зорилготойгоор ажиллаж байгаа билээ. Энэ улс төр шүүхийн бүлэглэл байгаа цагт гадны хөрөнгө оруулагч нар зугтсаар байх болно. Иймд Оросын Холбооны Улсын иргэн К.Д.Романовский миний хэргийг шударгаар шийдүүлэхэд хууль эрхзүйн туслалцаа үзүүлнэ үү. Анхан шатны шүүгч нар Д.Бат-Эрдэнийн захиалгаар олон удаа “Давж заалдах эрхгүй” шийдвэр гаргаж буйг анхаарч үзнэ үү.

ОХУ-ын иргэн К.Д.Романовский

Эх сурвалж: niigmiintoli.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
603501
5 эможи

ИРГЭН
2019-05-16 06:20
МОНГОЛ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ГУТААСАН ХҮЗҮҮГҮЙ ЭЛБЭГЭЭГ ТЭР БАТЭРДЭНЭ-ТЭЙ НЬ БАРЬЖ ШҮҮХ ХЭРЭГЭЙ.МӨН ГАР ХӨЛ БОЛСОН ШҮҮГЧДИЙГ БҮГДИЙ НЬ ШАЛГАЖ ШҮҮЖ ЯЛЫ НЬ ӨГЧ УЛСЫНХАА НЭРИЙГ ЦЭВЭРЛЭЖ ШУДАРГА БИЗНЕСИЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН.ТӨР АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ АРД ТҮМНЭЭ УРИАЛААД ТЭМЦЭХ БОЛНО.
Иргэн
2019-05-14 23:58
Уралын оюутан уруул Багийн минь луйвараа хийсээр л байна уу. очиж очиж Огдор Элбэгээтэй шүү
zochin
2019-05-14 22:24
элбэгдорж гэж нэг муухай луйварчин хжлгайч аль л муу юм бүхнийг хийж бхийм аа хорвоо энэ хулгайчийг тэгээд даагаал яваад бхиийн
zochin
2019-05-14 22:22
энэ Ажнай Батэрдэнэ хулгай хийж луйвардаж баяжчаад хөгийн новш хадам ээжтэйгээ бараг чацуу ш дээ ха ха ширэн нүүрт
mergeshsen peketchin
2019-05-14 21:40
Elbegeeg yaaj pekelehee meddeg shoronjson argatai nohor l ene orosoor bichuulj dee
mergeshsen peketchin
2019-05-14 21:40
Elbegeeg yaaj pekelehee meddeg shoronjson argatai nohor l ene orosoor bichuulj dee
Haltmaa
2019-05-14 21:38
Manai eronhiilogchiin gar hol bololtoi
Haltmaa
2019-05-14 21:38
Manai eronhiilogchiin gar hol bololtoi
Zochin
2019-05-14 20:18
Романовский Элбэгээг танай оронд очиход нь МАФИ явуулаад нухчих бид баярлана
Наран
2019-05-14 19:52
Элбэгдоржийн гар хөл болж бөгс долоосон хогийн авилгач шүүгч нарыг бүгдийг нь буудаж устгахгүй бол Монгол Улсад хэзээ ч шудрага ёс тогтохгүй...
keyboard_arrow_up